Байгууллагад яагаад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт хэрэгтэй вэ? #5

Байгууллагад яагаад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт хэрэгтэй вэ? #5

Uncategorized
50 кг-ийн шуудайтай будааг нэг албан байгууллага 10н жилийн хугацаанд цуглуулсан дата мэдээлэл гэж үзье. Тэр чинээгээрээ жинтэй чухал мэдээлэл байх нь гарцаагүй. Ямартай ч 25, 10 кг-ийн шуудайтай будаа цуглуулсан бусад өрсөлдөгчдөөс зах зээлд эзлэх байр сууриар илүү байх нь мэдээж юм. Одоо харин зах зээлийг агуулах гэж үзвэл хэрэглэгчид тухайн агуулахад хураалттай байгаа шуудай тус бүрээс хүртэмжтэй даац ихтэйг нь сонгож харилцах тохиолдол элбэг байдаг. Гэтэл танай байгууллагын шуудайтай будаа гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч цоорсон бол яах вэ? Шууд л будаагаа асгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нэг салбарын зах зээлд харилцан хамааралтай өрсөлдөгчдийн мэдээлэл зэрэгцэн орших боломжгүй юм. Яагаад гэвэл хэрэглэгчтэй харилцаж эхлэх үед компаниуд будааг өрсөлдөөний гол хэрэгсэл болгон ашигладаг учраас тэр юм шүү дээ. Харин одоо яагаад шуудай цоорсон байдаг талаар 2 өнцгөөс тайлбарлая. 1рт. Будааны…
Read More
Таны компьютер гацаж удаашраад байна уу? #4

Таны компьютер гацаж удаашраад байна уу? #4

Uncategorized
Тоглоом тоглоно, тоо баримт боловсруулна, бичнэ, энтертайнмент видео кино үзнэ гэх мэт компьютертэй хүмүүсийн хэрэглээ хязгааргүй. Өөрсдийн хэрэглээний үр дүнгээр ажиллагаа удааширч гацах нь компьютерийн үйлдвэрийн хүчин чадлаар хэмжигддэг тул үүнд гайхаад байх зүйлгүй юм. Тиймээс та анх ямар компьютер худалдаж авсан түүнийхээ хэмжээнд тааруулж ажиллах хэрэгтэй. Өдөр бүр таны компьютер гацаж удаашраад ажлын бүтээмжийг бууруулж байгаа бол сайжруулах үүднээс доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх гээд үзээрэй. Өөрчлөлт гарсан эсэхийг та энэ нийтлэлийн сэтгэгдэлд бичиж үлдээвэл магадгүй бид тантай холбогдож шаардлагатай бол туслалцаа үзүүлж болох юм. Яахаа мэдэхгүй ч зүгээр битгий суугаарай :D 1. Компьютерийн DISK –нд хангалттай их хэмжээний файл хадгалагдаж багтаамж нь 95%-д хүрсэн бол ажиллагаа удааширч гацаж эхэлнэ. Та файлуудаа эргэн харж давхардсан бол аль нэгийг нь устгах маягаар DISK-ний зайг суллаж байх хэрэгтэй. Мөн бүгдийг биш чухлыг нь хадгалаарай…
Read More
Компьютер вирустсэн үед авах арга хэмжээ #3

Компьютер вирустсэн үед авах арга хэмжээ #3

Uncategorized
Таны компьютер гацаж удаашраад байна уу? Вирусны халдлагад өртсөн юм биш биз. Хэрэв тийм бол түүнийг хэрхэн зогсоох вэ? Эдгээр асуултуудын хариуг дараах нийтлэлээр хүргье -Флаш зөөврийн төхөөрөмжөөр вирус халдахад Санамсаргүй байдлаар хэн нэгнээс вирустэй флаш зөөврийн төхөөрөмжийг авч өөрийн компьютерт залгасан бол таны файл систем гэмтэнэ. Хэрэв танд вирус устгах антивирусны програм байхгүй байгаа тохиолдолд шүү. Харин антивирусны програм суулгасан үед санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно. За тэгээд файл систем гэмтсэнээр ажиллагаа, гүйцэтгэл удаашрах ба ямар төрлийн вирус халдсанаас шалтгаалж тухайн зорилтот хавтсуудыг хайж байдаг учраас юуны өмнө 1-рт:     C:\Users\name\ Local\Temp замаар хандаж харагдаж буй файлуудыг shift+del товчийг дарж устгах хэрэгтэй. Үүний дараагаар 2-рт:   Control panel > Windows Defender програмыг нээж on буюу асаах товчийг дарна. Энэ нь windows үйлдлийн системд дагалдаж ирдэг хамгаалалтын програм бөгөөд энгийн…
Read More
Таны компьютерт вирус халдахаас сэргийлэх 5 хялбар арга #2

Таны компьютерт вирус халдахаас сэргийлэх 5 хялбар арга #2

Uncategorized
Бид өдөр бүр хийж гүйцэтгэдэг ажлынхаа хүрээнд компьютертэй салшгүй холбоотой болж эхэлдэг. Хэрэв компьютер маань гацаж удааширвал ажлын бүтээмж муудахын зэрэгцээ бухимдаж тэр ч бүү хэл бачим ууртай хүмүүс компьютерийн дэлгэц, нөүтбүүкээ цохиж хагалах тохиолдолд гардаг. Гэхдээ мэдээж энэ нь компьютерийнхээ дэлгэцийг хагалснаар нь шийдэгдэх асуудал биш юм. Асуудлын гол нь системдээ байгаа учир та үйлдлийн системийг хамгаалан мэдээллийн аюулгүй байдлаа хянаж байх нь зүйтэй. Үйлдлийн системийн гэмтэл нь гаднаас хандаж байгаа санаатай ба санаандгүй тохиолдлын нэгэн төрлийн халдлага юм. Халдлага бол системийн эмзэг байдлыг хамгийн түрүүнд тусгайлан онилдог. Хэрэв та компьютер идэвхитэй хэрэглэгч бол халдлагаас хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар энгийн үгээр хэрэгжүүлэхэд 5 хялбар зөвөлгөөг хүргэж байгаа хүлээн авна уу. 1. Системийн хамгаалалтыг гар аргаар тохируул. Ингэж тохируулахдаа firewall тохиргоог асааж update татах сонголтыг нээлттэй хэвээр…
Read More
Компьютерийн вирусын талаар товчхон #1

Компьютерийн вирусын талаар товчхон #1

Uncategorized
2000 оны дунд үе хүртэл вирус нь үйлдлийн системийн сул тал түүн дээр ажиллаж байгаа програмуудын эмзэг байдлыг ашигладаг байсан бол 2010 оноос хойш тархсан вирусууд нь техник хангамж BIOS тохиргооны чипэнд хохирол учруулж иржээ. Товчхондоо бол системийн ажиллагааг удаашруулж чухал файлыг хулгайлах өөрийн үүргийг гүйцэтгэсний дараа цааш сүлжээгээр дамжин тархах нь вирус буюу хортой програмын хийж чадах хамгийн энгийн үйлдлүүд юм. Харин таны компьютерт гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч сөрөг үйлдэлт програмууд дайрахыг вирусын халдлагад өртөх гэнэ. Энэхүү халдлагаар дамжих вирус нь дотроо олон төрөлд хуваагдах бөгөөд бидний нэрлэж сурснаар macro, logic bomb, encryption, New folder, Trojan, Trojan horse гэх мэт алдартай вирусууд тархаж өөрсдийн чиг үүргийн дагуу үйлдлээ гүйцэтгэснээр олон сая компьютер хэрэглэгчдэд хор хөнөөлөө учруулсан байдаг. Харин орчин үеийн вирусууд илүү гэмт хэргийн шинж чанартайгаар тархан банк…
Read More