Та вэб сайттай болъё гэж бодож байна уу? Тэгвэл… #9

Та вэб сайттай болъё гэж бодож байна уу? Тэгвэл… #9

блог
Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед вэб сайт нь танай байгууллагын цахим оффис, нэрийн хуудас болоод зогсохгүй хувь хүний өөрийгөө илэрхийлэх хийж бүтээснээ бусдад таниулах гарц болоод байна. Тиймээс хэрэв та вэб сайттай болохыг хүсч байгаа бол танд технологи талаас 2 чухал зүйл хэрэг болно. Домайн хаяг + Сервер гэж та сонсож байсан бол эдгээр нь вэб сайтад зайлшгүй хэрэг болдог зүйлс юм. Харин бусад шаардлагатай зүйлсийг доорх 4 үе шатанд хувааж бичлээ. Хүлээн авч уншина уу. 1. Хүсэл зорилгоо тэмдэглэ Та вэб сайттай болохыг чин сэтгэлээсээ хүссэн үү? Түүндээ юу оруулах ямар мэдээлэл байршуулах ерөнхий хар зургаа гаргасан уу гэдэг асуултыг өөрөөсөө нэг асуугаарай. Аль хэдийнэ та энэ талаар нухацтай бодож байгууллагатаа эсвэл өөртөө вэб хийлгэх гэж буй бол ерөнхий төлөвлөгөөний хар зургаа сайн гаргаарай. Үүнд ямар нэг…
дэлгэрэнгүй
Dr.Web антивирусны давуу талууд #8

Dr.Web антивирусны давуу талууд #8

блог
Юуны өмнө хэрэглэгчид компьютерээс хүсдэг хамгийн чухал зүйл нь гацалтгүй хурдан ажиллагаа юм. Хурдан ажиллагаанд хамгийн их дэмжлэг үзүүлдэгч бол антивирусны програм байдаг. Бид энэ удаа өөрсдийн санал болгон худалдаалдаг Dr.Web вирусны эсрэг програмынхаа давуу талуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 1. Компьютерт ачаалал өгөхгүй. RAM буюу шуурхай санах ойд маш бага хэмжээний зайг эзэлдэг тул бусад програмуудаа боломж олгож системийг хэвийн ажиллагаагаар хангаж чаддаг.   2. Вирустсэн файлыг эмчилнэ. Нэгэнт вирусын халдлагад өртсөн компьютерт суулгахад системийн тодорхой хэсгүүдийг анхааралдаа авч гэмтсэн файлуудыг Neutralize хийж эмчилдэг   3. Хамгаалалтын оновчтой зохион байгуулалттай. Хэрэглэгчийн шаардлагагүйгээр програм өөрийн дотоод үүргийн дагуу хэрэгцээтэй үедээ зохих хамгаалалтыг идэвхижүүлдэг. Энэ нь та нэг удаа програмыг суулгаад хэрэгцээтэй тохиргоог идэвхижүүлэхэд хангалттай юм.   4. Хялбар удирдлагын хэрэгсэлтэй. Компьютерийн ерөнхий мэдлэг шаардахгүй хялбархан удирдлагын хэрэгслийг та Dr.Web ийн хянах самбараас…
дэлгэрэнгүй
Антивирусны програм хэрэглэх нь ямар ашигтай вэ? #7

Антивирусны програм хэрэглэх нь ямар ашигтай вэ? #7

блог
Манай компанийн сүүлийн 5 жилийн турш Монголд хэрэгжүүлсэн судалгаагаар компьютер хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь антивирусны програм хэрэглэдэггүй. Харин үлдсэн 30% -ийн 10% нь албан ёсны эрхтэй антивирусны програм хэрэглэдэг. 20% нь албан бус буюу интернет ертөнцөд үнэгүй байдаг програмуудыг татан авч хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Эндээс үзэхэд ямартай ч 30% бол нийтлэг хандлагаар өөрийн компьютерээ хамгаалахыг эрмэлзэгчид юм. Тоомжиргүй 70%-ийн талаар энэ удаа дурдахаа болье. Антивирусны програм хэрэглэдэг 30%-д ихэвчлэн бизнесийн байгууллага, компьютерийн мэргэжилтнүүд, багш эсвэл оюутан сурагчид багтаж байна.  Эдгээрээс дээр дурдсан албан ёсны эрхтэй антивирус хэрэглэгчид нь бусдаасаа илүү олон давуу талуудыг авч чаддаг. Тухайлбал: Интернетэд холбогдсон үедээ гадны халдлагад өртөхгүй. Өөрийн чухал нууц материалыг хэн нэг этгээд хуулах эсвэл хулгайлж авах боломжийг олгохгүй. Компьютерийн файл систем нь вирусгүй байгаа нөхцөлд ажиллагаа нь тасалдалгүй үргэлжилнэ. Бага насны…
дэлгэрэнгүй
Компьютер худалдан авахдаа юуг анхаарах вэ? #6

Компьютер худалдан авахдаа юуг анхаарах вэ? #6

блог
Та анх удаа компьютер худалдан авахыг эсвэл өөрийн хуучин компьютерээ сайжруулж шинэчлэхийг хүсч байгаа бол дараах энгийн зөвлөмжийг уншаад үзээрэй. Чухал ойлголт “PC(Personal computer) гэж бидний нэрлэдгээр суурин компьютерийг хэлдэг” 1. Багтаамж: Таны авах компьютерийн зай буюу файл хадгалах HDD(Хаард) дискийн хэмжээ GB(gegabyte) их байх нь чухал. Зураг, видео, баримт материалуудыг хэдэн жилээр хангалттай хадгалах ёстой тул хамгийн их багтаамжтайг нь сонговол дараа нь хэрэгцээтэй чухал файлаа нэмж хадгалах үед сул зай байгаа бил үү гэж санаа зовох зүйлгүй болно. Одоогоор зах зээлд худалдаалагдаж байгаа шинэ компьютерийн багтаамж 500GB < 2TB(terabyte) хэмжээтэй байна. 2. Хурд: Хүмүүс өөрсдийн компьютерээсээ шаарддаг хамгийн чухал зүйл бол хурд юм. Хурд хурд бас дахин хурд. Мэдээж компьютерийн хурд нь хийх гэж байгаа үйлдэлтэй шууд хамааралтай тул шинээр худалдан авагч та RAM(шуурхай санах ой) –ны үзүүлэлтийг…
дэлгэрэнгүй