
DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:
Хэрэв та манай компанийн худалдаалж буй антивирус програмыг авсан бол хамгийн зөв сонголтыг хийж өөрийн компьютерээ найдвартай програм хангамжаар хамгаалахаар болсон байна. Харин одоо худалдан авсан програмаа компьютертээ суулгах гэж байгаа бол дараах видео зааврын дагуу үргэлжлүүлж үзээрэй. Дээрх видео зааварт гарч буй лиценз кодыг баталгаажуулах алхмын үед Error code утгыг агуулсан зарим алдаанууд гарч болзошгүй юм. Алдаа гарсан үед дараах зааврын дагуу алхмуудыг үргэлжлүүлээрэй. Error code: 12002 Интернетийн хурд удаан байгаа эсвэл сүлжээний хандалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаа тохиолдолд энэ алдаа гарна. Энэ үед та лицензийг хуулж оруулан Activate товчийг дараарай. Мөн та сериал кодыг бичиж оруулахгүйгээр Key file буюу лиценз кодыг агуулсан түлхүүр файлыг ашиглан суулгах боломжтой. Key file -аа өөрийн имэйл хаягаараа үүсгэж татан авахдаа доорх зааврын дагуу гүйцэтгэнэ үү. Вэб хөтчөө /Chrome, Firefox, Opera, Brave/ ашиглан…