Dr.Web брэнд нь ОХУ-ын мэдээлэл хамгаалах вирусын эсрэг програм хангамж үйлдвэрлэгч «Доктор Веб» компанийн бүтээгдэхүүн бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамны серитфикат бүхий цорын ганц антивирусын програм хангамж юм. Доктор вебд ФСБ (Холбооны аюулгүй байдлын газар) болон Холбооны технологи, экспортын хяналтын газруудаас маш нууцын зэрэглэлтэй мэдээллийн хамгаалалтанд ашиглахаар зөвшөөрч лиценз олгосон. Эдгээр гэрчилгээ, лицензүүдийн заримаас дурьдвал:
- Мэдээлэл хамгаалах хэрэгсэл хийхтэй холбоотой ажил эрхлэх зөвшөөрөл. Олгосон: Холбооны технологи, экспортын хяналтын газар
- Нууцын зэрэглэл бүхий мэдээллийг хамгаалах хэрэгсэл боловсруулах болон үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл. Олгосон: Холбооны технологи, экспортын хяналтын газар
- Мэдээлэл хамгаалах хэрэгсэл боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл. Олгосон: ОХУ-ын Батлан хамгаалах яам
- Улсын нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэлтэй ажиллах зөвшөөрөл. Олгосон: ФСБ (Холбооны аюулгүй байдлын газар)
- Нууцын зэрэглэл бүхий мэдээлэл хамгаалах хэрэгсэл боловсруулах болон үйлдвэрлэх зөвшөөрөл. Олгосон: ФСБ (Холбооны аюулгүй байдлын газар)
Эдгээр гэрчилгээ, лицензүүд нь “Доктор веб” компанийн бүх гэрчилгээ, лицензүүд биш бөгөөд бүрэн жагсаалтыг үйлдвэлэгчийн албан ёсны веб сайт (http://company.drweb.com/licenses_and_certificates/?lng=en)-аас авна уу.
Dr.Web-ийг сонгох 10 шалтгаан
- Вирусийн халдлагад онцгой тэсвэртэй, компьютерыг вирустсэн үед нь ч суулгаж ажиллах боломжтойгоороо DrWeb бусад бүх төстэй програм хангамжуудаас ялгардаг.
- Dr.Web нь вирусийг идэвхтэй үед нь эмчлэх үзүүлэлтээрээ антивирусийн салбарт тэргүүлдэг.
- Вирустсэн компьютерыг урьдчилан эмчлэх шаардлагагүйгээр шууд Dr.Web-ийг суулгах боломж нь мэдээлэл алдагдахаас хамгаалах боломж олгодог.
- Антивирусийн зах зээлд хосгүй Dr.Web SelfPROtect өөрийгөө хамгаалах технологиор хортой програм хангамжуудын Dr.Web-ийн үйл ажиллагааг доголдуулах оролдлогоос хамгаалдаг тул өндөр дархлаатай.
- Dr.Web Shield™ антирүүткит нь рүүткит технологи ашигладаг вирусүүдээс найдвартай хамгаалдаг.
- Origins Tracing™ онцгой технологи нь Dr.Web мэдээллийн санд хараахан байхгүй аюулаас хамгаалах боломж олгодог.
- Зөвхөн Dr.Web дурын төвшний архив дотроос шалгах чадвартай.
- Dr.Web-ийн вирусийн мэдээллийн сангийн хэмжээ бага байдаг нь програмын бүрэлдэхүүн хэсгүүд процессорт хэт ачаалал өгөхгүйгээр ажиллах боломжийг олгодог.
- «Доктор Веб» компанийн вирусийн хяналтын алба нь дэлхийн өнцөг булан бүрээс хортой объектуудын загварыг цуглуулж, тэдгээрт зориулсан ерөндгийг бэлтгэн, шинэ аюул заналын хэмжээнээс хамаарч цагт хэд хэдэн удаа хүртэлх давтамжтайгаар гаргадаг.
- Dr.Web антивирусийн технологи нь 1992 оноос боловсруулагдаж ирсэн. «Доктор Веб» нь вирус илрүүлэх, эмчлэх өөрийн онцгой технологитой, вирусын хяналт шинжилгээний лабораторитой цөөхөн антивирусийн компанийн нэг юм. Энэ нь компанийн мэргэжилтнүүдэд шинэ төрлийн вирусийн аюулд шуурхай хариу үйлдэл үзүүлэх, үйлчлүүлэгчид тулгарсан ямар ч асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.