Dr.Web програмыг
татаж авах

Компьютер худалдан авахдаа юуг анхаарах вэ? #6

Та анх удаа компьютер худалдан авахыг эсвэл өөрийн хуучин компьютерээ сайжруулж шинэчлэхийг хүсч байгаа бол дараах энгийн зөвлөмжийг уншаад үзээрэй.

Чухал ойлголт “PC(Personal computer) гэж бидний нэрлэдгээр суурин компьютерийг хэлдэг”

1. Багтаамж: Таны авах компьютерийн зай буюу файл хадгалах HDD(Хаард) дискийн хэмжээ GB(gegabyte) их байх нь чухал.

Зураг, видео, баримт материалуудыг хэдэн жилээр хангалттай хадгалах ёстой тул хамгийн их багтаамжтайг нь сонговол дараа нь хэрэгцээтэй чухал файлаа нэмж хадгалах үед сул зай байгаа бил үү гэж санаа зовох зүйлгүй болно. Одоогоор зах зээлд худалдаалагдаж байгаа шинэ компьютерийн багтаамж 500GB < 2TB(terabyte) хэмжээтэй байна.

2. Хурд: Хүмүүс өөрсдийн компьютерээсээ шаарддаг хамгийн чухал зүйл бол хурд юм.

Хурд хурд бас дахин хурд. Мэдээж компьютерийн хурд нь хийх гэж байгаа үйлдэлтэй шууд хамааралтай тул шинээр худалдан авагч та RAM(шуурхай санах ой) –ны үзүүлэлтийг хэрэглээндээ нийцүүлж аваарай. Жишээ нь одоогоор зах зээлд худалдаалагдаж байгаа дээд үзүүлэлттэй компьютерт нэгж RAM нь 16GB –аар хэмжигдэж байна. Харин та энгийн бичгийн ажил хийдэг бол заавал 16GB-тайг авах шаардлагагүй бөгөөд тийм хэрэгцээ ч гарахгүй болов уу? Гэнэт л барилгын зураг төсөл гүйцэтгэхгээгүй бол шүү дээ. Бичгийн ажилтай хүнд RAM 8GB хангалттай. Хурд, хэвийн ажиллагаа нь ч хангалттай байж чадна. Харин бүр доошлуулаад 4GB RAM-тай компьютер авахад таны зарим хэрэгцээг хангаж чадахгүй байж болох юм. Хааяа сэтгэл санаагаа сэргээх гэж тоглоом тоглох шаардлага ч гарч магадгүй!  Харин RAM-ны үзүүлэлтийг дагаад компьютерийн үнэ хэлбэлздэг гэдгийг санаарай.

3. Төв процессор: Манай дээд үеийн мэргэжилтэн багш нар ингэж нэршээд уджээ.

Англи үг нь CPU(Central Processing Unit). Та магадгүй компьютерийн мэдлэгтэй хүнээс ЦИПҮ ЦИПҮ гэж их сонссон байж болох юм. Тэгэхээр CPU бол компьютерийн хамгийн чухал эд анги. Яг л хүний тархи шиг бүгдийг бодож боловсруулж бусад эд ангид үйлдэл гүйцэтгэх даалгавар өгч байдаг.  Жишээ нь: Intel компанийн анхны Pentium процессор секундэд дөнгөж 98 үйлдэл гүйцэтгэх эргэлттэй зохион бүтээгдэж байсан бол 1-р үеийн Core I3 CPU нь секундэд 1100 үйлдэл боловсруулах чадамжтай болтлоо сайжирсан байна. Хөгжлийнхөө олон үе шатыг туулж буй CPU гэх энэ эд анги таны авах гэж буй компьютерт аль болох хамгийн шинэ модель нь суурилагдсан байвал сайн.

4. Эх хавтан: Манай Монголын худалдаачид яг компьютер авах гээд очсон хүндээ Motherboard(эх хавтангийн) талаар сайн тайлбарлаж өгдөггүй. Товчхондоо бол дээр дурдсан 3н чухал эд ангийн зохилдолгоог хангаж суурь дэвсгэр нь болдог зүйл юм. Цахилгаан хүчидлээр тэжээгдэж эд ангиудыг өөр өөрийн тохирох V(вольт)-д зохистой хэвийн ажиллах нөхцлийг хангана. Мөн дэлгэц, гар, хулгана, дуу өсгөгч, сүлжээний залгууртай холбогдох оролтын хүлээн авагчууд эх хавтанд байршдаг. Товчоор хэлбэл эх хавтангүй бол компьютер ажиллахгүй. Тэгэхээр та компьютер худалдан авахдаа нэрийг нь чухалчилж.. энэ ямар брэндийн эх хавтантай компьютер вэ гээд худалдагчаас нь нэг асуучихад гэмгүй. Одоогоор зах зээлд Intel ба Asus гэсэн хоёр брэнд чанараараа тэргүүлдэг бөгөөд шинээр худалдан авч буй хэрэглэгчид мөн л өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн сонголтоо хийдэг. Intel хавтантай компьютерийг нийт компьютер хэрэглэгчдийн 65%+ нь хэрэглэдэг бол тоглоом тоглож энтертайнмент орчинд ажиллах хэрэглэгчид ASUS-ыг сонгодог байна.

Дээрх 4н зүйлийн чухал эд ангиудаас эх хавтан дээр CPU, RAM, HDD гэсэн зүйлүүд нь суурилагдаж ажилладаг байх нь. Харин бүгд нийлээд нэг хайрцганд багтсаныг процессор гэж нэрлэнэ. Ингээд процессерийнхээ үзүүлэлтийг шалгаж харсны дараа түүнд ямар дэлгэц санал болгож байгааг нь анзаараарай. Дэлгэцийн хувьд харагдац өргөн болж өгвөл хэвтээ тэгш өнцөгтийг сонговол зүгээр шүү. Энэ нь нүдний хараанд чухал үүрэгтэй. Хулгана, гарны хувьд шууд тийм гэж нэрлэхгүй ч аль болох гарт эвтэйхэн зөөлөн товчлууртай байх нь ихэнх хүмүүсийн хэрэгцээнд нийцдэг. Хэсэг хугацаанд хэрэглэж үзээд гарт нэг л эвлэж өгөхгүй бол keyboard, mouse-г сольсон ч болно. Хамгийн чухал нь процессор л хэвийн ажиллах юм шүү дээ.

 

Шинэ процессорт програм хангамжийн ажиллагаа чухал!

Шинэ компьютерт бүх л зүйл хурдан шуурхай ажилладаг. Харин магадгүй хэсэг хугацааны дараа үйлдлийн систем нь удааширч вирустэж эхлэхийг үгүйсгэхгүй. Бид компьютерийн вирусын талаар өмнөх нийтлэлээр хүргэсэн учраас энд дахиж давтах хэрэггүй биз. Вирусын халдлагад өртүүлэхгүйн тулд шинээр компьютер худалдан авсан үедээ шууд л антивирусны хамгаалалт програм суулгахыг бид зөвлөдөг. Мэдээж учирч болох эрсдлээс сэргийлж хамгаалалтын програмыг суулгах ёстой гэдгийг сайн бодоорой.

 

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss