Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web брэндийн лиценз олголтын тухай

  1. Web® бүтээгдэхүүнүүд нь 12, 24 болон 36 сараар лицензжүүлэгддэг. Мөн Dr.Web Security Space и Windows үйлдлийн системд зориулсан Dr.Web Антивирус нь 3 болон 6 сараар лицензжэх боломжтой.
  2. Web бүтээгдэхүүнүүдийг хамгаалж буй объектийн төрлөөр лицензжүүлдэг.
  3. Хамгаалах объект нь дараах төрөл байна. Үүнд:
    • Персональ компьютер, терминаль серверийн клиент;
    • Файл сервер болон аппликейшн сервер (терминаль сервер орно);
    • И-мэйл хэрэглэгч;
    • И-мэйл болон интернет gateway хэрэглэгчид;
    • Гар утас.
  4. Үндсэн лиценз: нь 2 төрөл байна. Үнд:
    1) Антивирус (галт ханатай);
    2) Бүрэн хамгаалалт (галт ханатай).
  5. Үндсэн лиценз “Бүрэн хамгаалалт” персональ компьютерийг хамгаалах бүтээгдэхүүнд зориулсан.
  6. “Бүрэн хамгаалалт” лицензийн бүрэлдэхүүнд антивирус, антиспам, веб-антивирус, эцэг эхийн (офисийн) хяналт, галт хана орно.
  7. Худалдан авагчид шаардлагатай нэмэлт хамгаалалтын модулиуд үндсэн лиценз дээр нэмэгдэж тооцогдно. Нэмэлт модулиудын лицензийг үндсэн лицензгүйгээр дангаар худалдах боломжгүй.
  8. Хамгаалах объектийн төрөл бүрт харгалзах үндсэн лиценз болон нэмэлт модулийн бүрдлүүд байдаг.

Лицензийн өргөтгөл

Хэрэв хэрэглэгч үндсэн лицензээ солих (жишээлбэл, Антивирусаас Бүрэн хамгаалалтад шилжих) эсвэл үндсэн лиценз дээрээ нэмэлт модуль нэмэх (криптограф, антиспам эсвэл SMTP proxy) бол сунгалтын хямдралтай үнээр тооцно. Шинэ серийн дугаарын төлбөрийг төлж, идэвхжүүлснээр хэрэглэгч бүх нэмэлт модулийн боломжуудыг ашиглаж, өмнөх лицензийн хугацаан дээр шинэ лицензийн хугацаа нэмэгднэ. Хөнгөлөлттэй өргөтгөлийн энэхүү нөхцөл нь хугацаа нь дууссан лицензийн хувьд ч мөн хүчинтэй.

Нэмэлт худалдан авалт

  1. Хүчинтэй лиценз бүхий хэрэглэгчийн хамгаалах объектудын тоо нэгмэгдсэн бол нэмэлт лицензийн үнийг үндсэн лицензийн үлдсэн хугацаанд харгалзах хугацаагаар тухайн үеийн үнээр ямар нэг хямдралгүйгээр тооцно.
  2. Өмнө худалдан авсан лицензийн үлдсэн хугацааг сараар тооцох бөгөөд бүрэн бус нэг сарыг нэг сар гэж тооцно.
  3. Нэмэлт лиценз худалдан авалтын хамгийн бага хугацаа 6 сар байх ба хамгийн урт хугацаа 30 сар байна. Бусад тохиолдолд лицензийн өргөтгөл нь “нэмэлт+сунгалт” журмаар хийгднэ.
  4. Нэмж худалдан авах лицензийн үнийг хамгаалах нийт объектын тоон дээр үндэслэн гаргана.

Нэмэлт + сунгалт

Нэмэлт худалдан авалт болон сунгалт зэрэг хийгдэх үед нэмэлт худалдан авалтын лицензийн үнийг худалдан авах нийт лицензийн (сунгалт хийж буй + нэмж худалдан авч буй) тоогоор тооцно. Сунгалтын лицензийн үнийг нийт сунгах лицензийн тоогоор тооцно

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss