Хүн ямар улсад амьдарч байгаагаас хамаарч тухайн орныхоо хууль дүрмийг баримтлах шаардлагатай болдог. Хуулиа хэр сайн мөрдөнө төдий чинээгээр амгалан тайван амьдрах орчин нь батаалгааждаг. Үүний нэгэн адилаар та компьютерийг хэрэглэхдээ өөрт нь тохирсон програм хангамжийг худалдан авч ашиглавал тухайн програмаар хийж буй зүйл баталгаатай ямар нэг байдлаар гэмтэж таны цаг завыг дэмий үрдэггүй. Програмыг албан ёсоор ашиглахын тулд үйлдвэрлэгчээс нь албан ёсоор гаргасан лиценз кодыг худалдан авдаг ба энэхүү код нь ихэвчлэн 10+ оронтой тоо, үсэгнээс бүрдсэн тусгай тэмдэгтүүд байдаг. Мөн ямар төрлөөр юунд зориулж үйлдвэрлэснээс шалтгаалж лиценз код нь янз бүрийн үнэтэй байна. Худалдан авах үнэ нь тухайн програмыг ашиглах хугацааг шууд агуулдаг ба өөрөөр хэлбэл та хэдий хэр хугацаанд програмыг ашиглах хүсэлтэй байна төдий зэргийн мөнгийг төлөх ёстой гэсэн үг. Ингэж лиценз худалдан авч ашиглах нь дээр хэлсэнчлэн аль аль талдаа сэтгэл ханамжийн баталгааг үүсгэнэ.
Та мөнгөө төлсөн учраас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийх нь талаар санал гомдлыг шууд хэлж асуудлаа шийдвэрлүүлэх боломж үүснэ. Нөгөө талд үйлдвэрлэгч таны мөнгийг авч бүтээгдэхүүнээ худалдсан учраас байнгын сайжруулалт шинэчлэлтийг хийх үүрэгтэй болно.
Лиценз код худалдан авах явц олон улсад түгээмэл дэлгэрсэн жишиг стандарт бөгөөд манай улсын иргэдийн хувьд ч огт сонсоогүй зүйл биш юм. Жишээ нь: бидний өдөр бүр хэрэглэдэг Windows үйлдлийн системийг майкрософт компани хувь хүн болон албан байгууллагад зориулан үйлдвэрлэж дэлхийн улс орнуудыг бүсчлэн хэрэглээнийх нь түвшингээр худалдах үнийг тогтоодог. Сүүлийн жилүүдийн үнийн хүснэгтээс нь харахад манай азийн бүсэд хувийн хэрэгцээний Windows 10 pro үйлдлийн систем 100-200$ байна. Харин бид энэ хэмжээний мөнгийг төлж худалдан авдаг бил үү..? Хариулт нь үгүй. Одооноос л /2015 он/ манай томоохон групп компаниуд ажилчдынхаа компьютерийн асуудалд албан ёсны лицензийг авч ашигладаг болоод байна. Бусад Монголын хэрэглэгчид маань дэлхийн хэдэн зуун сая хүмүүсийн хамт энэхүү үйлдлийн системийг албан бусаар хэрэглэж байгаа. Гомдоллох эрхгүйгээр гэх юм уу даа.. Учир нь та интернетээс татаж авсан, яаж ч ашиглахад бэлэн, баталгаажих лиценз кодгүй үйлдлийн систем хэрэглэсэн тул вирустэж эмтсэн ч үйлдвэрлэгчид хамаагүй ээ гэсэн үг. Харин манай улсын нөгөө албан ёсны хэрэглэгчид маань системийн цоорхой, алдаа илрэх, гэх мэт асуудлуудаа азийн бүс хариуцсан салбар оффис руу нь хэлж шийвэрлүүлэхэд л хангалттай. Тэд албан ёсны лиценз хэрэглэснээрээ тийм бүрэн эрхтэй болж байгаа юм. Үүнд л үнэтэй, үнэгүй хэрэглэгчдийн гол ялгаа нь харагдана.
Одоо харин нэгэнт л дэлхийн дийлэнх хүмүүсийн хамтаар баталгаажаагүй үйлдлийн систем хэрэглэж байгаа юм байна өө гээд сэтгэл санаагаар унаж хэрхэвч болохгүй. Цаг тутамд таны компьютерийн найдваргүй үйлдлийн системийг хортой програм = вирус, халдагч этгээдүүдийн халдлага үргэлж отож байдгийг санах хэрэгтэй. Тэд үйлдлийн системийн чинь энгийн цоорхойг ашиглаж таны компьютерт хэрэгтэй чухал юу л байна бүгдийг хуулбарлаж, гэмтээх, цоожлох гэх мэт маш олон аргаар аюул учруулахад бэлэн байгаа. Мэдээж та зүгээр хараад суухгүй эсэргүүцэл үзүүлж вирусны эсрэг програм хангамж ашиглах нь хамгийн үр дүнтэй арга юм. Ингэхдээ бас үйлдлийн систем шигээ албан ёсны лицензгүй антивирус ашиглавал үр дүн нь ойлгомжтой. Ажиллагаа хэвийн биш сааталтай, доторх файлууд нь гэмтсэн тийм л компьютер ашиглана гэсэн үг. Тиймээс ядаж л антивирусны програмаа албан ёсны лицензтэйгээр худалдан авч ашиглахыг бидний зүгээс зөвлөж байна. Та хэрэв зохиолч, багш, эмч, захирал, нягтлан бодогч, менежер, төрийн албаны мэргэжилтэн эсвэл хувийн мөрдөгч ч байж болно. Ер нь та хэн ч байсан албан ёсны лицензтэй л антивирус ашиглаад сурчих. Тэгвэл таны өөрийнхөө оюуны бүтээл өмч хөрөнгөө хамгаалж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болно. Та тэгээд эцэст нь ямар антивирусны програм авах вэ гэж толгоойгоо гашилгах хэрэг гарна. Антивирусны програмын маш олон үйлдвэрлэгчид дэлхий дээр өрсөлдөж байна аа. Өөр өөрсдийн үүрэгт онцлогоороо ялгарсан сайн бүтээгдэхүүнүүд олон бий. ОХУ-ын мэдээллийн технологийн аюулгүй байдлын 1-р зэргийн сертификаттай төрийн өмчийн бүх байгууллага, томоохон компаниуд нь хэрэглэдэг DrWeb антивирусны програмын лиценз кодыг худалдаалах эрх бүхий Монгол дахь албан ёсны борлуулагчаар нь манай Цахим Арвижих компани ажиллаад багагүй хугацааг өнгөрөөж байна. 1992 оноос ОХУ-ын Доктор вэб компанид үйлдвэрлэж эхэлсэн энэ антивирус програмыг бидний шууд зуучлалаар монголын томоохон ААН, банк санхүүгийн байгууллагууд төрийн албаны газар дундын агентлагууд хэрэглэж байна. Бид л хэлдэггүй болохоос 2012 оноос хойшхи хугацаанд 400+ гаруй компани аж ахуйн нэгжид 10000+ хувь хэрэглэгчид DrWeb -ийнхээ албан ёсны лицензийг худалдаалж тэдний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгт хувь нэмрээ оруулж явна даа 😊 . Мэдээж бид харилцагчтайгаа байнгын холбоотой байж лиценз сунгалтынх нь асуудлыг Монголдоо шууд хариуцдаг. Жил бүр дараалан лицензээ сунгаж ашиглахад тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшууллыг авдаг болохоор манай хэрэглэгчид их л ам сайтай байх нь анзаарагддаг шүү.
Эцэст нь энэ нийтлэлийг уншиж сонирхсон эрхэм танд сонордуулахад DrWeb Security Space нэртэй хувийн компьютерээ хамгаалах програмыг бид албан ёсны эрхийн хүрээнд Монголд хамгийн хямд боломжийн үнээр худалдаалж байгаа. Энэ хувийн хэрэгцээний вирусны хамгаалалт л гэхэд бусад ижил төрлийн програмд байдаг файл системийн хамгаалалт, интернет хамгаалалт хоёрыг нэгтгэснээрээ онцлогтой /file system + internet security/. Бас болоогүй жил дараалан сунгуулахад нэмэлт бонус хоног авдаг гэхээр танд маш таатай санагдах байх. Хэрэв таны худалдан авсан програмын лиценз кодонд ямар нэг асуудал гарлаа гэхэд бид яг л майкрософтын төв азийн оффис шиг асуудлыг шууд шийдвэрлэж өгнө. Энэ бүгд албан ёсны лиценз хэрэглэхийн нэг давуу тал юм даа.
09Sep 2019Нийтэлсэн: Базар
#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing