Та бидний сайн мэдэхээр CD, флаш, хард дискүүд нь зөөврийн байдлаар ашиглагддаг хэрэгслүүд юм. Товчхондоо бол компьютерээсээ хэрэгтэй файлаа өөр төхөөрөмж рүү хурдан хугацаанд зөөвөрлөхөд хамгийн эвтэйхэн гарын дор ашиглагддаг байх нь. Хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний түвшин янз бүр тул энэ удаагийнхаа нийтлэлээр дээрх зөөврийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо.
CD. Compact Disk – Соронзон оптикал материалтай энэхүү диск нь саяхныг хүртэл бид бүгдийн хэрэглээнд өргөн ашиглагдаж байсан юм. Харин технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээнээс шахагдаж байгаа бас нэгэн технологийн бүтээгдэхүүн бөгөөд одоо үед зөвхөн аливаа нэг файлыг хадгалах зорилгоор ашиглаж байна. Багтаамжаасаа хамаарсан үндсэн 2 төрөлтэй. Compact disk нь хамгийн ихдээ 700 мегабайт файлыг хадгалж чаддаг бол DVD буюу digital video disk нь 8,2 гегабайт хүртэлх файлыг хадгалж чадна. Энэ хоёр төрлийн дискэнд бичсэн файлыг устгаж болдоггүй тул ихэвчлэн кино, контент, дуу, архивын файлыг хадгалах чиглэлээр ашиглаж ирсэн байна. Харин эдгээр төрлүүдийн файлыг дискэнд хуулж бичихдээ вирустэж гэмтсэн компьютер ашигласан бол цаашид ашиглахдаа томоохон хүндрэлтэй тулгарна. Учир нь тухайн вирустэй дискийг цааш өөр төхөөрөмжүүдэд ашиглахад цааш дамжиж тархдаг. Дискийг устгахгүй л бол вирус нь арилахгүй учир маш хянуур болгоомжтойгоор файлыг дискэнд бичиж ашиглах нь зүйтэй.
Флаш. – Одоо үед хэрэглээ нь хумигдах тал руугаа байгаа бас нэгэн технологийн бүтээгдэхүүн. Гэхдээ компакт дискийг бодвол маш дэвшилтэт төхөөрөмж бөгөөд файл хуулбарлах технологийг хөгжүүлэхэд чухал нэмэр болсон юм. Та нэг компьютерт 127 хүртэлх флаш дискийг цуваа байдлаар залгаж болно. Гэхдээ ингэж ашиглах шаардлага нэг их гарахгүй л болов уу. Учир нь флаш диск маань багтаамжаасаа шууд хамааралтай ашиглагддаг. 64 хүртэлх гегабайт файлыг флаш дискээр зөөвөрлөх боломжтой бол та бичиг хэргийн оффист сууж ажилладаг нэгэн байлаа гэхэд 64 гегабайт дотор файлуудаа хангалттай багтаачихна. Тэгэхээр энгийн хэрэглээнд олон зэрэг флаш дискийг нэг компьютерт битгий залгаж ашиглаарай. Дээд тал нь 3-ыг залгахад тэдгээр дискүүд хангалттай үүргээ гүйцэтгэчихнэ. Мөн флаш дискийг файлаа архивлаж ашиглахад маш тохиромжгүй юм. Учир нь гаднах байдлын хувьд авч явахад хамгийн авсаархан, хөдөлгөөнтэй зөөврийн төхөөрөмж тул таны хэрэглээгээр компьютерт маш олон удаа залгагддаг. Залгаж байгаа компьютер нь вирустэй бол таны архивлаж хадгалсан файлууд устаж гэмтэх аюултай. Тиймээс архивын материал файлуудыг их хэмжээний хард дискэнд хадгалаад флашыг зөвхөн өдөр тутмынхаа жижиг үйлдэлд ашиглаж хэвшээрэй. Энэ нь цаг хэмнэх ба таны сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлнө. Учир нь та бүх файлуудаа хэн нэгний вирустэй компьютерт залгаж устгуулаагүй.
Зөөврийн хард. – HDD нь компьютерийн үндсэн эд ангийн салшгүй нэг хэсэг юм. Гэхдээ салгаад шаардлагатай холболтоор нь өөр хэн нэгний компьютерт залгаж зөөврийн төхөөрөмж байдлаар ашиглаж болно. Яг л арай их хэмжээтэй флаш диск шиг. Гэхдээ заавал хард дискээ процессор дотроосоо салгах нь одоо үед болхи арга юм. Яагаад гэвэл яг таны хард шиг файл хадгалах адилхан хэмжээтэй магадгүй таныхаас ч их хэмжээний материал хадгалах боломжтой зориулалтын зөөврийн хард дискүүд байдаг. Мөн адил флаш диск шиг компьютерийн аль нэг USB оролтоор холбогдоно. Энэ дискийг та ашиглахдаа их хэмжээний файлыг өөр нэг компьютер рүү зөөвөрлөн хэрэглэх нь тохиромжтой. Эдэлгээнээс хамаарч янз бүр насжилттай байдаг бөгөөд компьютерт залгасныхаа дараа вирустэй файл хадгалагдаж байгаа эсэхийг зориулалтын програм хангамжаар хайлгаж уншуулах хэрэгтэй. Учир нь хүмүүс архивын файлуудаа энэхүү зөөврийн хард дискэндээ хадгалах сонирхолтой байдаг. Энэ нь ч нэг талдаа зөв юм. Гэхдээ их хэмжээний файл хуулахдаа хуучин файл дээр нэмж хуулдаг хэрэглэгч нар олон байдаг тул аюулгүй байдлын үүднээс вирус болон хорт програмаас заавал сэргийлэх нь зүйтэй. Харин зөөврийн хард дискээ та флаш диск шиг өдөр тутамдаа компьютерээс компьютерийн хооронд жижиг хэмжээний файл хуулж ашиглах нь зохимжгүй гэдгийг санаарай.
Дээрх зөөврийн дискүүдийг компьютерт залгахаасаа өмнө нь заавал антивирус програмаар вирусыг хайлган уншуулахаа битгий мартаарай.
16Sep 2019Нийтэлсэн: Базар
#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing