
Файл зөөвөрлөх хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ
Та бидний сайн мэдэхээр CD, флаш, хард дискүүд нь зөөврийн байдлаар ашиглагддаг хэрэгслүүд юм. Товчхондоо бол компьютерээсээ хэрэгтэй файлаа өөр төхөөрөмж рүү хурдан хугацаанд зөөвөрлөхөд хамгийн эвтэйхэн гарын дор ашиглагддаг байх нь. Хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний түвшин янз бүр тул энэ удаагийнхаа нийтлэлээр дээрх зөөврийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. CD. Compact Disk – Соронзон оптикал материалтай энэхүү диск нь саяхныг хүртэл бид бүгдийн хэрэглээнд өргөн ашиглагдаж байсан юм. Харин технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээнээс шахагдаж байгаа бас нэгэн технологийн бүтээгдэхүүн бөгөөд одоо үед зөвхөн аливаа нэг файлыг хадгалах зорилгоор ашиглаж байна. Багтаамжаасаа хамаарсан үндсэн 2 төрөлтэй. Compact disk нь хамгийн ихдээ 700 мегабайт файлыг хадгалж чаддаг бол DVD буюу digital video disk нь 8,2 гегабайт хүртэлх файлыг хадгалж чадна. Энэ хоёр төрлийн дискэнд бичсэн файлыг устгаж болдоггүй…