
Антивирусны програм хэрэглэх нь ямар ашигтай вэ? #7
Манай компанийн сүүлийн 5 жилийн турш Монголд хэрэгжүүлсэн судалгаагаар компьютер хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь антивирусны програм хэрэглэдэггүй. Харин үлдсэн 30% -ийн 10% нь албан ёсны эрхтэй антивирусны програм хэрэглэдэг. 20% нь албан бус буюу интернет ертөнцөд үнэгүй байдаг програмуудыг татан авч хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Эндээс үзэхэд ямартай ч 30% бол нийтлэг хандлагаар өөрийн компьютерээ хамгаалахыг эрмэлзэгчид юм. Тоомжиргүй 70%-ийн талаар энэ удаа дурдахаа болье. Антивирусны програм хэрэглэдэг 30%-д ихэвчлэн бизнесийн байгууллага, компьютерийн мэргэжилтнүүд, багш эсвэл оюутан сурагчид багтаж байна. Эдгээрээс дээр дурдсан албан ёсны эрхтэй антивирус хэрэглэгчид нь бусдаасаа илүү олон давуу талуудыг авч чаддаг. Тухайлбал: Интернетэд холбогдсон үедээ гадны халдлагад өртөхгүй. Өөрийн чухал нууц материалыг хэн нэг этгээд хуулах эсвэл хулгайлж авах боломжийг олгохгүй. Компьютерийн файл систем нь вирусгүй байгаа нөхцөлд ажиллагаа нь тасалдалгүй үргэлжилнэ. Бага насны…