
Ransomware тухай товчхон
Ransomware нь таны компьютерт хадгалагдаж буй нэн чухал хэрэгцээтэй файлуудыг тусгай аргаар шифрлэж дахин ашиглах боломжгүй төрөлд хувирган форматыг өөрчилдөг. Энэ төрлийн хортой код буюу вирусыг хөгжүүлэгчид нь сүүлийн үед идэвхижиж ажиллах чадварыг нь улам сайжруулсаар байгаа бөгөөд нэгээс нөгөөд дамжуулахдаа имэйл болон вэб сайт, зөөврийн төхөөрөмжийг ашигладаг байна. Бидний эргэн тойронд буй хүмүүс Ransomware төрлийн вирусыг бусад вирусны адил бүрэн устаж үгүй болдог хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Та бидний хамгийн их ашигладаг антивирусны програмууд одоог хүртэл бүрэн гүйцэд устгах аргыг олоогүй байгаа нь үүний тод илрэл юм. Blocker төрлийн вирусууд нь таны олон жилийн хөдөлмөрийн бүтээмжээр бий болсон чухал файлуудыг шифрлэж /encrypt/ шууд нээн ажиллуулах боломжийг хязгаарладаг бөгөөд энэ үйлдлээрээ дэлхий дахинаа олон сая компьютеруудад халдсан нь тогтоодоод байна. Нэгэнт вирусын халдлагад өртсөн тохиолдолд нэн түрүүнд та…