Компьютер вирустсэн үед авах арга хэмжээ #3

Компьютер вирустсэн үед авах арга хэмжээ #3

Ангилал, блог
Таны компьютер гацаж удаашраад байна уу? Вирусны халдлагад өртсөн юм биш биз. Хэрэв тийм бол түүнийг хэрхэн зогсоох вэ? Эдгээр асуултуудын хариуг дараах нийтлэлээр хүргье -Флаш зөөврийн төхөөрөмжөөр вирус халдахад Санамсаргүй байдлаар хэн нэгнээс вирустэй флаш зөөврийн төхөөрөмжийг авч өөрийн компьютерт залгасан бол таны файл систем гэмтэнэ. Хэрэв танд вирус устгах антивирусны програм байхгүй байгаа тохиолдолд шүү. Харин антивирусны програм суулгасан үед санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно. За тэгээд файл систем гэмтсэнээр ажиллагаа, гүйцэтгэл удаашрах ба ямар төрлийн вирус халдсанаас шалтгаалж тухайн зорилтот хавтсуудыг хайж байдаг учраас юуны өмнө 1-рт:     C:\Users\name\ Local\Temp замаар хандаж харагдаж буй файлуудыг shift+del товчийг дарж устгах хэрэгтэй. Үүний дараагаар 2-рт:   Control panel > Windows Defender програмыг нээж on буюу асаах товчийг дарна. Энэ нь windows үйлдлийн системд дагалдаж ирдэг хамгаалалтын програм бөгөөд энгийн…
дэлгэрэнгүй
Таны компьютерт вирус халдахаас сэргийлэх 5 хялбар арга #2

Таны компьютерт вирус халдахаас сэргийлэх 5 хялбар арга #2

блог
Бид өдөр бүр хийж гүйцэтгэдэг ажлынхаа хүрээнд компьютертэй салшгүй холбоотой болж эхэлдэг. Хэрэв компьютер маань гацаж удааширвал ажлын бүтээмж муудахын зэрэгцээ бухимдаж тэр ч бүү хэл бачим ууртай хүмүүс компьютерийн дэлгэц, нөүтбүүкээ цохиж хагалах тохиолдолд гардаг. Гэхдээ мэдээж энэ нь компьютерийнхээ дэлгэцийг хагалснаар нь шийдэгдэх асуудал биш юм. Асуудлын гол нь системдээ байгаа учир та үйлдлийн системийг хамгаалан мэдээллийн аюулгүй байдлаа хянаж байх нь зүйтэй. Үйлдлийн системийн гэмтэл нь гаднаас хандаж байгаа санаатай ба санаандгүй тохиолдлын нэгэн төрлийн халдлага юм. Халдлага бол системийн эмзэг байдлыг хамгийн түрүүнд тусгайлан онилдог. Хэрэв та компьютер идэвхитэй хэрэглэгч бол халдлагаас хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар энгийн үгээр хэрэгжүүлэхэд 5 хялбар зөвөлгөөг хүргэж байгаа хүлээн авна уу. 1. Системийн хамгаалалтыг гар аргаар тохируул. Ингэж тохируулахдаа firewall тохиргоог асааж update татах сонголтыг нээлттэй хэвээр…
дэлгэрэнгүй
Компьютерийн вирусын талаар товчхон #1

Компьютерийн вирусын талаар товчхон #1

блог
2000 оны дунд үе хүртэл вирус нь үйлдлийн системийн сул тал түүн дээр ажиллаж байгаа програмуудын эмзэг байдлыг ашигладаг байсан бол 2010 оноос хойш тархсан вирусууд нь техник хангамж BIOS тохиргооны чипэнд хохирол учруулж иржээ. Товчхондоо бол системийн ажиллагааг удаашруулж чухал файлыг хулгайлах өөрийн үүргийг гүйцэтгэсний дараа цааш сүлжээгээр дамжин тархах нь вирус буюу хортой програмын хийж чадах хамгийн энгийн үйлдлүүд юм. Харин таны компьютерт гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч сөрөг үйлдэлт програмууд дайрахыг вирусын халдлагад өртөх гэнэ. Энэхүү халдлагаар дамжих вирус нь дотроо олон төрөлд хуваагдах бөгөөд бидний нэрлэж сурснаар macro, logic bomb, encryption, New folder, Trojan, Trojan horse гэх мэт алдартай вирусууд тархаж өөрсдийн чиг үүргийн дагуу үйлдлээ гүйцэтгэснээр олон сая компьютер хэрэглэгчдэд хор хөнөөлөө учруулсан байдаг. Харин орчин үеийн вирусууд илүү гэмт хэргийн шинж чанартайгаар тархан банк…
дэлгэрэнгүй

«Доктор Веб» манай хэрэглэгчид WannaCry вирусын халдлагад өртөөгүй

блог, Мэдээлэл
2017 оны 5-р сарын 12-ны баасан гарагт WannaCry, WannaCryptor, WanaCrypt0r, WCrypt, WCRY болон WNCRY зэрэг нэрээр хүмүүс мэддэг болоод байгаа Trojan.Encoder.11432 шифрлэгчийн халдлага бүх дэлхий даяар эхэлсэн. Халдлагад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс өртсөн байна. Харин Dr.Web бүтээгдэхүүний хэрэглэгчид халдлагад өртөөгүй аюулгүй бөгөөд цаашид ч аюулгүй байх болно. Энэ вирус нь трожаны төрлийн эхний хувилбар (Wanna Decryptor 1.0) «Доктор Веб» лабораторийн шинжилгээнд 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 7 цаг 20 минутад ирсэн бөгөөд тухайн өдрийн 11 цаг 51 минутад вирусын баазд энэ вирусын мэдээллийг оруулсан. WannaCry  хэмээх шифрлэгч Trojan.Encoder.11432 нь өнгөрөгч баасан гарагийн оройноос идэвхтэй тархаж эхэлсэн бөгөөд дэлхий даяар томоохон байгууллагуудын компьютеруудад халдварласан байна. «Доктор Веб» түүний хувилбарын 5-р сарын 12-ны өдрийн өглөөний 10:45-д (Москвагийн цагаар) авч Dr.Web вирусын баазад нэмсэн. Ингэж нэмэхээс өмнө Dr.Web энэ…
дэлгэрэнгүй