Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web програмын хугацааг сунган ашиглах зааварчилгаа

Нүүр / Dr.Web програмын хугацааг сунган ашиглах зааварчилгаа
1. Дэлгэцийн баруун доод буланд байрлах аалзны зурагтай /icon/ Dr.Web програм 
ажиллаж байгаа эсэхийг шалгана.

**

2. Програм ажиллаж байгаа үед сунгалтын кодыг шинэчлэн оруулж болох бөгөөд дараах алхмын дагуу 
үйдлүүдийг гүйцэтгэнэ. Саарал аалзны зурган дээр /icon/ хулганы зүүн товчоор нэг удаа товшино. 
Үүний дараа License товчийг дарна

**

3. Гарч ирсэн цонхны License Manager хэсэгт таны одоогийн ашиглаж байгаа лицензийн хугацааны 
төлөв харагдана. Энэ хэсгээс та Buy or activate new license товчийг дарж шинэ лиценз 
кодоо оруулахад бэлдэнэ

**

4. License activation хэсэгт шинээр авсан кодоо бичиж оруулна

**

5. Таны лиценз код үсэг тооны тэмдэгтээс бүрдсэн 4 орноор тусгаар бүхий зураастай ийм 
байдалтай харагдана. Хэрэв зөв бичсэн бол 16 тэмдэгтээс бүрдэнэ

**

6. Хэрэв та өмнө нь Dr.Web програмыг 6 сараас дээш лиценз хугацаатай  ашиглаж байсан бол таны одоогийн
 сунгалтанд нэмэгдэж урамшууллын 150 хоног авах сонголт харагдана. Та өмнөх ашиглаж байсан лиценз кодоо мэдэж
 байгаа тохиолдолд энэхүү урамшууллыг авах эрхтэй бөгөөд баталгаажуулахын тулд дээд талын сонголтыг 
дарж цааш үргэлжлүүлнэ


А. Энэ компьютерт ашиглаж байсан хуучин лиценз кодоо бичиж оруулна уу

B. Next товчийг дарна. Таны урамшууллын 150 хоног шинэ лицензийн хугацаан дээр нэмэгдэж орох болно.

 

Хэрэв та өмнө нь энэ компьютерт Dr.Web програмыг ашиглаж байгаагүй бол доод талын сонголтыг дарж цааш үргэлжлүүлээрэй.

7. Энэ хэсэгт та өөрийн нэр, имэйл хаягийг бичин оруулах ба өөрийн амьдарч буй улсын нэрийг 
сонгож Finish товчийг дарна.

**

9. Таны дэлгэцэнд Finish товч харагдаж байвал лицензийн сунгалт амжилттай идэвхижсэнийг илтгэнэ

**

10. Ингээд та дахин License Manager хэсгийг гаргаж харахад Remain буюу дуусах хугацааны 
төлөв сунгасан хоногоор идэвхижсэн байна

 

Таны ажилд амжилт хүсье

Ногоон технологи Dr.Web