Dr.Web програмыг
татаж авах

Түгээмэл асуулт & хариулт

Нүүр / Түгээмэл асуулт & хариулт

Доктор вэб програмын тухай товчхон танилцуулвал

Компьютер төхөөрөмжид нэвтрэх вирус хортой кодчиллын эсрэг үйлдэлт хамгаалалтын програм хангамж юм

Доктор вэб програмыг ямар улсад үйлдвэрлэдэг вэ?

Доктор вэб програм нь ОХУ-ын Доктор вэб компанийн албан ёсны бүтээгдэхүүн юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, холбооны нууцлалт өндөр технологийн төхөөрөмжид зориулж 1992 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн

Антивирусны төрөлд ямар төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалдаг вэ?

Dr.Web Security Space – хувь хүний хэрэгцээнд зориулсан хамгаалалт
Dr.Web Enterprise Security Suite – албан байгууллагад зориулсан нэгдсэн удирдлагатай хамгаалалт
Dr.Web Mobile Security – Гар утас хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан хамгаалалт
Dr.Web Katana – хувийн хамгаалалт
Dr.Web CureIt – файлын хамгаалалт
гэх 5 төрлийн хамгаалалтуудыг хэрэглэгчдэд санал болгодог

Танай байгууллага яагаад Dr.Web програмыг борлуулдаг вэ?

Манай Цахим Арвижих компанийн үндсэн үйл ажиллагааны дагуу бид хэрэглэгчдийн файл сан, мэдээллийг аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд шинэ технологийг нэвтрүүлэн ажилладаг

Dr.Web-ийг ямар үйлдлийн системүүдэд зориулж үйлдвэрлэдэг вэ?

Windows, NetWare®, Macintosh®, Microsoft Windows Mobile®, Android®, Symbian® болон Unix® төрлийн үйлдлийн систем, төхөөрөмжүүдэд зориулан үйлдвэрлэдэг

Танай компани Dr.Web-ийн албан ёсны борлуулагч мөн үү?

Манай компани нь 2012 оноос хойш Dr.Web ийн бүх төрлийн хамгаалалтыг Монголын хэрэглэгчиддээ санал болгох эрх бүхий албан ёсны борлуулагчаар ажиллаж байна

Dr.Web програм компьютерт ачаалал өгч гацаадаг уу?

Таны компьютерийн үндсэн үйл ажиллагааг саатуулахгүйгээр хэвийн горимд 0%-ийн ачаалал өгнө

Dr.Web-ийн хамгаалалтын онцлог юу вэ?

Dr.Web хамгаалалт нь дурын гадны эх үүсвэрээс орж болох олон төрлийн вирус, трояны програм, тагнуулын болон сурталчилгааны програм, хакерын зэвсэг ба бусад төрлийн хор хөнөөлтэй объектуудаас системийн санах ой, хатуу диск болон зөөврийн төхөөрөмжүүдийг олон түвшиний хамгаалалтаар хангадаг онцлогтой

Програмын update (шинэчлэлт) өөрөө автоматаар татагддаг уу?

Тийм ээ, таны компьютер интернетэд холбогдон ажиллаж байх явцад шаардлагатай үед шинэчлэлт автоматаар татагдана

Dr.Web програмын онцлох хамгаалалтаас дурдвал:

Програм нь өөртөө файл системийн, вэб сайтын хамгаалалт, рүүткит, имэйлийн шүүлтүүр, эцэг эхийн удирдлагын функц, файл нууцлах модулиудыг өөртөө багтаасан хамгаалалт юм

Эцэг эхийн удирдлагын функц гэж юу вэ?

Хэрэв хүүхэд тань компьютер, гар утас төхөөрөмжийг ашиглан зохисгүй +18 насанд хүрэгчдийн контент үзэх, хууль бус тоглоом тоглох эрсдэлтэй учир урьдчилсан сэргийлж эдгээр үйлдлүүдийг хязгаарлана

Интернет цагийн хязгаарыг яаж ашиглах вэ?

Та өөрийн хувийн компьютерт програмыг суулгасан үедээ интернет сүлжээнд хандах цагийг өглөө, өдөр, оройны гэх мэт хуваарьт оруулж ашиглах боломжтой. Энэ нь мөн жижиг дунд албан байгууллагат тохиромжтой хамгаалалт бөгөөд бидний нэвтрүүлсэн туршлагаас харахад албан байгууллагууд 09:00-18:00 цагаар ажилтнуудын сошиал сайтад хандах боломжийг хязгаарлах хүсэлтэй байдаг

Програмын нэмэлт боломжуудаас танилцуулвал

Dr.Web хамгаалалт нь компьютераас төрөл бүрийн хүсэмгүй програмуудыг (сурталчилгааны програм, дуудлага хийх програм, даажигналын програм, аюултай програм, кракийн програм) илрүүлэн устгаж тэдгээрийн үйлдлийг хязгаарладаг.

Үүлэн системд суурилсан хамгаалалтыг тайлбарлаж өгөхгүй юу?

Дэлхийн улс орнуудаар сүлжээний орчинд тархсан вирус хортой програмуудын мэдээллийг Dr.Web компани өөрийн лабораторит бүртгэн авч дүн шинжилгээ хийдэг. Түүний дараа хэрэглэгчийн компьютерт суулгасан програмдаа вирусын мэдээлийн сангаас хамгийн сүүлд гарсан вирусны тухай мэдээллийг ч шинэчлэн идэвхижүүлдэг. Үүнийг үүлэн технологийн хамгаалалтад хамааруулан ойлгоно

Би өөрийн хувийн файлаа нууцалж болох уу?

Болно. Та Dr.Web програмын файл цоожлох хэсгийг ашиглан өөрт байгаа дурын файл, хавтсыг тусгайлан хамгаалах боломжтой. Ингэснээр гадны этгээд таны файлыг устгах, дураар зөөвөрлөн авах боломжгүй болох юм. Мөн зөөврийн төхөөрөмж (флаш, хард) дискийг компьютерт нэвтрүүлэхгүй хязгаарлах боломжтой

Вирусгүй компьютер – Бүтээснээ хамгаалъя хөтөлбөрөө тайлбарлаж өгөхгүй юу?

Dr.Web програмын албан ёсны энэхүү урианы дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт боловсролын байгууллагын мэргэжилтэн, багш нарт зориулсан тусгай хөтөлбөр юм. Хэрэв та боловсролын салбарт ажилладаг бол Dr.Web антивирусны програмыг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.

Албан байгууллага хэрхэн худалдан авах вэ?

Бид хүсэлт тавьсан хэрэглэгчдийн шаардлагын дагуу тохирох антивирусны програмыг санал болгож худалдан авалтын таатай нөхцлийг бий болгодог. Мөн танай байгууллага 15-аас дээш тооны компьютерт худалдан авсан тохиолдолд 10%-ийн тогтмол хөнгөлөлтийг үзүүлж нэмэлт үйлчилгээнүүдийг бидний зүгээс санал болгох боломжтой

365 хоногоор ашиглаад дахин ашиглах боломжтой юу?

Програмын лиценз код нь зөвхөн идэвхитэй хугацаанд ажиллах ба хугацаа дууссан тохиолдолд хамгаалалтын үйлчилгээний түвшин буурдаг. Хэрэв таны програмын лиценз хугацаа дууссан бол дахин сунгаж ашиглах ёстой. Програмын хугацааг сунгаж ашиглах зааврын эндээс авна уу

Би шинээр авсан 1жил/1төхөөрөмж лиценз кодоо 2 компьютерт суулгаж болох уу?

Болохгүй. Таны авсан лиценз код зөвхөн 1 компьютер төхөөрөмжид зориулагдсан тул суулгасан компьютерээс өөр төхөөрөмжид хувилан ашиглах боломжгүйг анхаарна уу

Миний авсан лиценз кодын үйлчилгээ идэвхижихгүй хаагдчихлаа?

Та худалдан авсан лиценз кодоо дахин өөр компьютерт хувилан суулгасан тохиолдолд хязгаарлагддаг. Энэ тохиолдолд та манай компанид хандаж заавар тусламж авна уу.

Урамшуулалд 150 хоног ордог гэсэн үү?

Тийм ээ. Та манай програмыг 6 сараас дээш хугацаанд ашиглаад лиценз кодын хугацааг дахин сунгах тохиолдолд урамшуулал 150 хоног таны авсан хугацаан дээр нэмэгдэж ордог. Жишээ нь: 1 жилээр дахин сунгахад урамшуулалд 150 хоногийг нэмж авдаг. Ингэснээр та 515 хоногоор дахин ашиглах боломжтой болно