Dr.Web програмыг
татаж авах

Сошиал сурталчилгааны FTi.mn систем

Нүүр / Сошиал сурталчилгааны FTi.mn систем

Байгууллагын маркетингийн төлөвлөгөөг биелүүлэхэд сошиал медиа нь хамгийн чухал хэрэгцээ болсон энэ үед бүтээгдэхүүнийг олон нийтийн дунд сурталчлан танилцуулж шинэ хүрээлэл үүсгэж тренд харилцаанд бусдад түгээх гол зорилгыг бизнес загвараа болгосон энэхүү бүтээл маань хэрэглэгчийн ашиглах шаардлагатай функцуудыг 1-р шатны хөгжүүлэлтдээ багтааж та бүхний гарт очиход бэлэн боллоо. Бид урт хугацаан дахь судалгаа шинжилгээний дүгнэлтдээ үндэслэн FTi.mn системийг шинээр бүтээн олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд системийн гол зорилго нь фэйсбүүк сайтад сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх явдал юм. Үүндээ энгийн хэрэглэгчдийг татан оролцуулж үе шаттай өсөн нэмэгдэх журмаар сар бүр мөнгөн урамшуулал тооцож олгохоороо онцлогтой. Найдвартай хамгаалалт, шуурхай ажиллагааг чухалчлах болсон энэ цаг үед FTi.mn систем нь хэрэглэгчийн нууцлалыг өндөр хэмжээнд хамгаалах тусгай шийдэлтэйгээр давуу талтай юм.

Мэдээлэл