
Байгууллагад яагаад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт хэрэгтэй вэ? #5
50 кг-ийн шуудайтай будааг нэг албан байгууллага 10н жилийн хугацаанд цуглуулсан дата мэдээлэл гэж үзье. Тэр чинээгээрээ жинтэй чухал мэдээлэл байх нь гарцаагүй. Ямартай ч 25, 10 кг-ийн шуудайтай будаа цуглуулсан бусад өрсөлдөгчдөөс зах зээлд эзлэх байр сууриар илүү байх нь мэдээж юм. Одоо харин зах зээлийг агуулах гэж үзвэл хэрэглэгчид тухайн агуулахад хураалттай байгаа шуудай тус бүрээс хүртэмжтэй даац ихтэйг нь сонгож харилцах тохиолдол элбэг байдаг. Гэтэл танай байгууллагын шуудайтай будаа гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч цоорсон бол яах вэ? Шууд л будаагаа асгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нэг салбарын зах зээлд харилцан хамааралтай өрсөлдөгчдийн мэдээлэл зэрэгцэн орших боломжгүй юм. Яагаад гэвэл хэрэглэгчтэй харилцаж эхлэх үед компаниуд будааг өрсөлдөөний гол хэрэгсэл болгон ашигладаг учраас тэр юм шүү дээ. Харин одоо яагаад шуудай цоорсон байдаг талаар 2 өнцгөөс тайлбарлая. 1рт. Будааны…