Dr.Web програмыг
татаж авах

Яагаад DrWeb илүү гэж #11

Компьютер хэрэглэгч хүн бүрийн хэрэглээ харилцан адилгүй байдаг. Зарим нь тоглоом тоглох, кино үзэх мөн янз бүрийн програмуудыг туршиж үзэх зорилгоор ашигладаг байхад дийлэнх хувь нь ямар нэг зүйлийг бүтээн ажиллаж байдаг. Тийм учраас хэрэглэгчид компьютерийнхээ ажиллагааг  хурдан байлгах хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Харин хурдыг удаашруулж таныг стрессдүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь хортой кодчиллын програм буюу вирус юм. Компьютерийн вирусын тухай өмнөх нийтлэлээр дурдсан тул энд дахин тайлбарлах нь илүүц биз. Энэхүү вирус гэх зүйлийн эсрэг хэрэглэгч таны хийж чадах хамгийн боломжтой зүйл нь түүний эсрэг хамгаалалтын програмыг ашиглах явдал юм. Хамгаалалтын програмын хувьд дэлхий дээр маш олон нэрийн програм хангамжууд байгаа бөгөөд түүн дотроос өөрийн хэрэгцээнд нийцүүлж зөвийг сонгох нь хамгийн чухал. Харин бид өөрсдийн худалдаалдаг DrWeb програмыг бусад програм хангамжуудаас илүү гэж итгэлтэйгээр амлаж чадах учраас дараах тодорхой  тайлбаруудыг танд хүргэж байна.

1. Компьютерт ачаалал өгдөггүй

DrWeb антивирус програм нь компьютерт суухдаа санах ойг маш бага хэмжээгээр ашигладаг учраас үндсэн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хамгаалалтын функцээ ажиллуулж байдаг. Ийм учраас та гацалтанд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийж чадна

2. Компьютерийн файлыг гэмтээдэггүй

Антивирус хамгаалалтыг ашиглаж компьютерээс вирусыг хайлгах явцад зарим файлууд вирустэйгээ шууд устах нөхцөлтэй байдаг. Харин DrWeb програмын хувьд файлаас вирусыг салгаж устгах боломжтой. Мөн програмыг нэгэнт суулгасны дараа таны компьютер дээрх файлууд вирустэж гэмтэхгүй тул санаа зовохгүйгээр файл хадгалж болно.

3. Гэмтсэн файлыг эмчилдэг

Вирустсэн компьютерийн үйлдлийн системийг шинэчлэхгүйгээр DrWeb програмыг шууд суулган ашиглаж болно. Ингэхдээ албан ёсны лиценз кодыг идэвхижүүлсний дараагаар Scan үйлдлийг хийхийг зөвлөж байна.

4. Лаб төвтэй

DrWeb програм нь үйлдвэрлэгч улс болох ОХУ-д Доктор Вэб компанийн байрандаа дэлхийд шинээр бичигдэж байгаа вирусыг бүртгэж авах лаборатори төвтэй. Энэхүү лаб төвд бүртгэгдсэн шинэ вируснуудын мэдээлэл интернетээр дамжиж таны компьютерт суусан байгаа DrWeb програмд мэдэгдсэнээр та хамгийн сүүлийн үеийн шинэ вируснээс ч бүрэн хамгаалагдана

5. Encrypted вируснээс ч хамгаална

Олон хор хөнөөлтэй вируснууд бүртгэгдсэн байдгаас хамгийн хор хөнөөлтэй вирусны төрөл нь  таны компьютер дээрх хэрэгтэй файлуудыг түгждэг Encryption төрлийн вирус юм. Магадгүй та сүүлийн жилүүдэд сонссон байж болох Ransomware, Wanna Cry, Petya гэх мэт вируснууд энэ төрөлд багтдаг. Харин бидний аз болоход DrWeb програм нь энэ төрлийн вируснээс хамгаалах үндсэн функцийн цэстэй.

6. Хамгаалалтын олон үйлдэлтэй

DrWeb антивирусыг суулгасны дараа та маш олон хамгаалалтын боломжуудыг эдэлж өдөр тутмын үйл ажилагаандаа ашиглах боломжтой болдог. Жишээ нь: эцэг эхийн удирдлагын функцээр та хүүхдийнхээ компьютер ашиглах үйлдлийг хязгаарлахаас гадна зочлох ёсгүй вэб сайтуудын жагсаалтыг үүсгэх боломжтой. Та жагсаалтыг үүсгэхгүй байсан ч аюултай вэб сайтуудаас хамгаалах автомат горим идэвхижсэн байдаг. Мөн та чухал файлуудаа зөвхөн өөрөө үзэх боломжтойгоор хязгаарлан бусдаас нууж болдог. Та өөрөө л зөвшөөрөхгүй бол таны файлыг устгаж чадахгүй гэх мэт маш олон хамгаалалтын боломжуудыг өөртөө агуулсан DrWeb бол таны үнэнч туслах болно.

7. Ухаалаг гар утасны хамгаалалттай

Андройд төрлийн ухаалаг утсыг вирусээс хамгаалах бие даасан зориулалтын програмыг танд үндсэн програмыг дагалдуулж бэлэг болгон өгдөг. Өөрөөр хэлбэл та компьютертээ зориулж DrWeb Security Space програмын албан ёсны лицензийг худалдан аваад тухайн эрхээрээ гар утсаа давхар хамгаалах боломжтой юм. Гар утсандаа хамгаалалтыг идэвхижүүлсний дараа таны утсанд дахь зураг устаж үгүй болох интернет банкны нууц үгээ алдах гэх мэт эрсдлүүдээс бүрэн сэргийлэгдэж чаддаг.

Дээрх бүхий л боломжуудыг өөртөө багтаасан учраас DrWeb бусдаас илүү байдаг. Энэхүү нийтлэлээр хэрэглэгчдийн асуудаггүй боломжуудаас дурдсан ба нийтлэг илүү олон боломжууд байгааг та өөрөө ашиглаж үзээд мэдрээрэй. Та бүхний ажилд амжилт хүсье.

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

2 Comments

Comments are closed.