Dr.Web програмыг
татаж авах

Гар утасны антивирус програмын тухай

Компьютер вирустдэг бол таны одоо хэрэглэж байгаа ухаалаг гар утас ч мөн адил вирусын халдлагад өртдөг. Ялангуяа Android үйлдлийн систем илүү халдлагад өртөж хэрэглэгч нараа хохироосоор байдаг. Android бол нээлттэй үйлдлийн систем. Хэн ч хөгжүүлэлтийн орчинд ямар нэг аппликэшн програмыг бүтээж түүнийгээ хэрэглэгч нарт тарааж болох учир хяналтгүй хэрэглээ ч мөн адил вирусын аюулд өртүүлэх магадлалтай. Магадгүй танд анх гар утас худалдан авснаасаа хойш авсан бүх зураг, видео бичлэгүүдээ устгуулж, дахин үзэх боломжгүй болсон тохиолдлууд танд тохиолдож байсан л байх. Одоо ч гэсэн таны ухаалаг гар утасны ажиллагаа нэг л сэжигтэй ажиллаж гацаж удааширдаг бол та утасны антивирус програм авах талаар нэг бодоод үзээрэй. Санал болгох үүднээс бид DrWeb Mobile Security програмын онцлох үйлдлүүдийн талаар энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулахыг зорилоо.

  • Интернет банкны хамгаалалт

Гар утсандаа DrWeb Mobile Security хамгаалалтыг суулгаж эхэлсэн өдрөөс таны интернет банкны нууц үгээ алдах эрсдэл систем талаасаа 99% хамгаалагдана. Интернет банкны сайт, аппликэшн рүү хандах бүрт таны нууц үгийг хулгайлах оролдлогын хортой програм ажиллаж байх магадлалтай. Түүнийг энэхүү DrWeb ийн хамгаалалт зогсоож илрүүлэн дараа дараагийн арга хэмжээг авч чадна. Харин үлдсэн 1% ийн сул талд та интернет банкны нууц үг хэн нэгэн этгээдэд дамжуулан хэлэх эсвэл дундаа ашиглах гэх мэт эрсдлийг тооцон үзэх юм.

  • Вирус илрүүлэх, устгах функц

Яг л компьютерийн антивирус DrWeb Security Space програм шигээ вирусыг илрүүлэх Scan коммандтай. Та утасныхаа системийн бүх хэсгээс вирусыг хайлгах уу? Дурын хэсгээс хайлгах уу? зэрэг сонголтуудтай тул хэрэглэхэд уян хатан хялбар байдаг. Вирусыг илрүүлснийхээ дараа устгах эсэхийг танаас асуух бөгөөд та тухайн үед устгахгүй байсан ч аюулыг хориглож Quarantine горимыг автоматаар идэвхижүүлсэн байх болно

  • Вэб сайтын шүүлтүүр

Гар утсаараа вэб рүү ханддаг бол DrWeb Mobile Security програм нь зохисгүй агуулгатай сайт руу таныг нэвтрүүлэхгүй. Шуурхай хязгаарлалтын горим идэвхижиж таны гар утасны системийг аюулаас сэргийлэх юм. Зохисгүй агуулга гэдэгт шууд утгаараа +18 буюу насанд хүрэгчдийн вэб сайт мөн онлайн тоглоомын сайт, ёс бус үг хэллэг агуулсан сайтууд багтна. Энэ хамгаалалт нь DrWeb антивирусны эцэг эхийн хамгаалалтын горим бөгөөд хүүхдээ гар утасны зохисгүй хэрэглээнээс сэргийлдэг аав ээж нарт зайлшгүй хэрэг болох функц юм. Хэрэглэхэд ч хялбар. Зүгээр л гар утсаараа вэб сайт руу ор, Url filter командыг On болгож асаа.

  • Firewall хамгаалалт

Магадгүй та компьютерийн галт хана гэж сонсож байсан байх. Интернет ашиглан гаднаас ирж байгаа аюулын өөдөөс галт хана болон зогсдог хамгаалалт юм. Тэгвэл энэ хамгаалалт DrWeb Mobile Security програмын хамгаалалтын нэгжид ч торойгоод байж байдаг. Та асаагаад л үз. Гар утсанд хийгдэж буй үйлдэл бүрийг нягтлан хянах өндөржүүлсэн хамгаалалт ажиллаж эхлэхээр таны сэтгэл амар байх болно.

  • Anti-theft хамгаалалт

Гар утсаа хаях эсвэл хулгайд алдсан үед доторх зураг, видео, бусад файл гэх мэт зүйлсийг халдагч этгээд үзэхээс өмнө шууд устгах буюу харуулахгүй байх үндсэн үүрэгтэй функц юм. Мөн гар утасны сим карт солигдох үед мэдээлэл нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдэгдлийг таны ойрын 5 найзад мэссэжээр илгээх боломжтой. Мэдээж хэрэг ямар хүмүүст энэхүү дохиог илгээх вэ гэдгийг та өмнө нь тохируулж өгсөн байх ёстой. Ашиглаж чадвал өргөн боломж байгаа тул та туршаад үзээрэй.  

  • Аудит тайлан

Ухаалаг утасны чинь системд эмзэг байдлын цоорхой эсвэл аюул учруулж болзошгүй аппликэшн програм ажиллаж байвал түүнийг танд мэдээллэх функ юм. Мөн Mobile Security -г суулгаснаас хойшхи таны хамгаалалт хэрхэн ажиллаж байгаа статистик түүхийг танд харуулах болно. Антивирус програмын шинэчлэлт хамгийн чухал байдаг учраас энэхүү цэсийг ашиглан та хамгийн сүүлийн үеийн вирусээс хамгаалагдсан эсэхийг ч шалган харж чадна.

Хэрэв та эдгээр хамгаалалтын функцуудыг багтаасан DrWeb Mobile Security програмыг авахыг хүсч байгаа бол бид танд таатай мэдээ дуулгая. Манай DrWeb Антвирусны төв дэлгүүр мөн гэрээт борлуулагч нараас компьютерийн антвирус хамгаалалт DrWeb Security Space програмыг худалдан авахад + DrWeb Mobile Security гар утасны хамгаалалтыг бэлэг болгон өгч байгаагаа сонордуулахад таатай байна. Мэдээж дээрх бүх хамгаалалтыг та бүрэн ашиглана.  

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #InformationSecurity #Blog #Web #Analytic #DigitalMarketing
No Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *