Антивирус програмыг хэрэглэж сурч байна

Антивирус програмыг хэрэглэж сурч байна

Ангилал, блог, Мэдээлэл
Бидний өдөр бүрийн компьютерийн хэрэглээ харилцан адилгүй ч хэрэглэгч хүн бүр заавал албан ёсны эрхтэй програм хангамж ашиглавал тэр нь өөрт нь сайнаар нөлөөлдөг. Компьютерийн ажиллагаа хэвийн үргэлжилж баталгаатай сэтгэл амар ажлаа амжуулдаг. Мөн тухайн програмтай холбоотой аливаа нэг асуудал үүслээ гэхэд албан ёсны лиценз худалдаалсан борлуулагчийн газартай нь холбогдчихно. Энэ ч утгаараа манай компанийн харилцагч олон мянган хэрэглэгчид маань аль хэдийнэ антивирус програмаа хэрэглээд сурчээ. Антивирус хэрэглэх нь ямар давуу талтайг мэдэрсэн хэрэглэгчид маань гадны халдлага эрсдлээс айхгүйгээр чөлөөтэйгөөр компьютерээ ашиглаж жил бүр програмаа дахин сунгуулан урамшууллын бэлэг авдаг. DrWeb бол таны компьютерийг гадны халдлага эрсдлээс хамгаалахын зэрэгцээ үнэнч туслах чинь байж чаддаг антивирус програм юм. Чухал файл эсвэл хавтсыг цоожлон гадны этгээд үзэх боломжгүйгээр хаахын зэрэгцээ хүүхдүүдийн интернетээр аялах цагт нь тохируулсан цагийн хязгаарлалтыг тавьж чадна. Зохисгүй агуулга…
дэлгэрэнгүй
Server Security Suite – Серверийн

Server Security Suite – Серверийн

Мэдээлэл
Дараах боломжуудыг Dr.Web Server Security Suite програм танд олгоно. Ямар ч түвшний аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагад серверт дата төвд ашиглах бүрэн боломжтой. Серверийн санах ойд хандах ачааллыг багасганаБие даасан байдлаар ажиллаж буй Windows болон Linux үйлдлийн системт серверүүдэд ажиллана. + Virtual machinesСерверийн файл систем болон интернет гарцны хамгаалалтыг хамгаалнаВирусыг илрүүлэх болон устгах үйлдлийг хурдан хугацаанд гүйцэтгэнэСерверийн ачааллыг хэвийн түвшинд ажиллуулнаRansomware төрлийн вирусээс бүрэн хамгаалагдахын зэрэгцээ сервер рүү хандах хэрэглэгчдийн компьютерт вирусыг дамжуулахгүй.Control Center буюу удирдлагын програмыг серверт суулган ашиглах боломжтойВирус шинжлэх лабораторитой холбогдсон тул хамгийн сүүлийн үеийн вируснээс ч бүрэн хамгаалагдана
дэлгэрэнгүй
Dr.Web Security Space – Хувийн хэрэгцээний

Dr.Web Security Space – Хувийн хэрэгцээний

блог
Windows үйлдлийн системд зориулсан хувийн хэрэгээний антивирус хамгаалалт Dr.Web Security Space - Dr.Web SS Програмыг 1 хүний хэрэгцээнд бүрэн ашиглаж болохоос гадна 2-15 хүнтэй байгууллагат суулган ашиглаж болно. Компьютерууддаа суулган шаардлагатай тохиргоонуудыг идэвхижүүлээд орхиход 1 жилийн хугацаанд таны компьютерыг гадны вирусын аюулаас бүрэн хамгаалахын зэрэгцээ гацаж удаашрах зэрэг асуудлуудыг та мартана. Мөн ашиглалтын хугацаа дуусахад дахин сунгаж ашиглавал +150 хоногийн урамшуулал өгдгөөрөө бусад антивирус програмуудаас илүү онцлог давуу талтай. Үндсэндээ та 1 жилийн лиценз худалдан авах төлбөрөөр 365+150 = 515 хоног бүрэн ашиглаж болох юм. Dr.Web Security Space 12.0 Dr.Web SS програм нь дараах боломжуудыг агуулсан байдаг. Эдгээр боломжуудыг та өөрийн компьютерт суулгаад ашиглахад бүрэн хүчин чадлаар нь мэдрэх юм. Вирустсэн компьютерт суулгаж шууд ашиглах боломжтой. Ингэснээр халдсан вирусыг илрүүлэн устгах ба нэн шаардлагатай файлуудыг таны компьютерт тусгайлан хавтас үүсгэж…
дэлгэрэнгүй
Dr.Web-ийг сонгох 10 шалтгаан

Dr.Web-ийг сонгох 10 шалтгаан

блог, Мэдээлэл
Вирусын халдлагад онцгой тэсвэртэй, компьютерийг вирустсэн үед нь ч суулгаж ажиллах боломжтойгоороо Dr.Web бусад бүх төстэй програм хангамжуудаас ялгардаг Dr.Web нь вирусийг идэвхтэй үед нь эмчлэх үзүүлэлтээрээ антивирусийн салбарт тэргүүлдэг Вирустсэн компьютерыг урьдчилан эмчлэх шаардлагагүйгээр шууд Dr.Web-ийг суулгах боломж нь мэдээлэл алдагдахаас хамгаалах боломж олгодог Антивирусын зах зээлд хосгүй Dr.Web SelfPROtect өөрийгөө хамгаалах технологиор хортой програм хангамжуудын Dr.Web-ийн үйл ажиллагааг доголдуулах оролдлогоос хамгаалдаг тул өндөр дархлаатай. Dr.Web Shield™ антирүүткит нь рүүткит технологи ашигладаг вирусүүдээс найдвартай хамгаалдаг. Origins Tracing™ онцгой технологи нь Dr.Web мэдээллийн санд хараахан байхгүй аюулаас хамгаалах боломж олгодог. Зөвхөн Dr.Web дурын төвшний архив дотроос шалгах чадвартай. Dr.Web-ийн вирусийн мэдээллийн сангийн хэмжээ бага байдаг нь програмын бүрэлдэхүүн хэсгүүд процессорт хэт ачаалал өгөхгүйгээр ажиллах боломжийг олгодог. «Доктор Веб» компанийн вирусийн хяналтын алба нь дэлхийн өнцөг булан бүрээс хортой объектуудын загварыг…
дэлгэрэнгүй
150 хоногийн урамшууллаа аваарай

150 хоногийн урамшууллаа аваарай

Мэдээлэл
Яаж вэ гэж үү? Та DrWeb антивирус програмын хувийн хэрэгцээний хамгаалалтын бүтээгдэхүүнийг 1 жилийн хугацаатай ашиглахад л хангалттай. Түүний дараа програмаа дахин сунгаж шинэ лиценз код худалдан авахад танд 150 хоногийн урамшуулал олгох юм. Өөрөөр хэлбэл та 365 хоногийн хугацаатай лиценз код худалдан авахад /365+150 = 515/ буюу 515 хоног ашиглах эрхтэй болно. Ийнхүү та дараа дараагийн сунгалт бүртээ энэхүү 150 хоногийн урамшууллыг авах боломжтой бөгөөд 1 жилийн хугацаатай лиценз кодны үнээр л 515 хоног антивирус програмаа ашиглахад танд эдийн засгийн хувьд ч томоохон хэмнэлтийг мэдрүүлэх юм. Харин та урамшууллын 150 хоногийг идэвхижүүлэхдээ өмнөх жилийн ашигласан лиценз кодоо заавал бүтнээр нь мэдэж байх шаардлагатай байдаг тул та манайхаас худалдан авсан хайрцаг мөн картан дээрх лиценз кодоо бүү хаяарай. Мэдээж хэрэг мэдэхгүй, хаяж үрэгдүүлсэн лиценз кодоо бүтэн мөрөөр нь мэдэхийг хүсвэл…
дэлгэрэнгүй
DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:

DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:

Мэдээлэл
Хэрэв та манай компанийн худалдаалж буй антивирус програмыг авсан бол хамгийн зөв сонголтыг хийж өөрийн компьютерээ найдвартай програм хангамжаар хамгаалахаар болсон байна. Харин одоо худалдан авсан програмаа компьютертээ суулгах гэж байгаа бол дараах видео зааврын дагуу үргэлжлүүлж үзээрэй. Дээрх видео зааварт гарч буй лиценз кодыг баталгаажуулах алхмын үед Error code утгыг агуулсан зарим алдаанууд гарч болзошгүй юм. Алдаа гарсан үед дараах зааврын дагуу алхмуудыг үргэлжлүүлээрэй. Error code: 12002  Интернетийн хурд удаан байгаа эсвэл сүлжээний хандалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаа тохиолдолд энэ алдаа гарна. Энэ үед та лицензийг хуулж оруулан Activate товчийг дараарай. Мөн та сериал кодыг бичиж оруулахгүйгээр Key file  буюу лиценз кодыг агуулсан түлхүүр файлыг ашиглан суулгах боломжтой. Key file -аа өөрийн имэйл хаягаараа үүсгэж татан авахдаа доорх зааврын дагуу гүйцэтгэнэ үү. Вэб хөтчөө /Chrome, Firefox, Opera, Brave/ ашиглан…
дэлгэрэнгүй
Гар утасны антивирус програмын тухай

Гар утасны антивирус програмын тухай

блог
Компьютер вирустдэг бол таны одоо хэрэглэж байгаа ухаалаг гар утас ч мөн адил вирусын халдлагад өртдөг. Ялангуяа Android үйлдлийн систем илүү халдлагад өртөж хэрэглэгч нараа хохироосоор байдаг. Android бол нээлттэй үйлдлийн систем. Хэн ч хөгжүүлэлтийн орчинд ямар нэг аппликэшн програмыг бүтээж түүнийгээ хэрэглэгч нарт тарааж болох учир хяналтгүй хэрэглээ ч мөн адил вирусын аюулд өртүүлэх магадлалтай. Магадгүй танд анх гар утас худалдан авснаасаа хойш авсан бүх зураг, видео бичлэгүүдээ устгуулж, дахин үзэх боломжгүй болсон тохиолдлууд танд тохиолдож байсан л байх. Одоо ч гэсэн таны ухаалаг гар утасны ажиллагаа нэг л сэжигтэй ажиллаж гацаж удааширдаг бол та утасны антивирус програм авах талаар нэг бодоод үзээрэй. Санал болгох үүднээс бид DrWeb Mobile Security програмын онцлох үйлдлүүдийн талаар энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулахыг зорилоо. Интернет банкны хамгаалалт Гар утсандаа DrWeb Mobile Security хамгаалалтыг суулгаж…
дэлгэрэнгүй
Таны компьютер халдлагад өртсөн үү

Таны компьютер халдлагад өртсөн үү

блог
Таны компьютер гадны халдлагад өртсөн ч та түүнийг нь мэдээгүй явж байгаа юм биш биз. Зарим үед гацаж удааширч юу ч хийж болохооргүй төвөгтэй байдал үүсч байна уу. Магадгүй өчигдөр орой шөнөжин сууж хийсэн зүйл чинь өглөө ажилдаа ирэхэд огт юу ч хийгээгүй юм шиг алга болж эсвэл файлаа нээх гэхээр болохгүй тохиолдолд та өртөж байв уу. Тийм бол компьютер чинь вирусын халдлагад өртсөн байх өндөр магадлалтай. Компьютер вирустэхэд ямар байдал үүсдэг талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн бол энэ удаа дээр дурдсан халдлагын талаар товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо. 1. Таны файл үгүй болно Мэргэжлийн холбогдолтой хавтас, файл, зураг гээд бүх зүйлс чинь нэг л өдөр алга болсон байвал энэ бол халдлагын хамгийн энгийн төрөл таныг тойрсонгүй гэж хэлж болно. Файл хулгайлах үйлдлийг хортой програм бичигчид зориудаар хэн нэгэнд нөлөөлөх гэж бүтээдэг…
дэлгэрэнгүй
Антивирусны програмыг хэрхэн сонгож авах вэ

Антивирусны програмыг хэрхэн сонгож авах вэ

блог
Хэрэглэгч өөрийн хэрэглэж байгаа компьютерээсээ хамаараад янз бүрийн антивирус програм ашигладаг.  Бүр антивирус програм ашиглаж байгаагүй ч компьютерээ вируст өртүүлэхгүй арчилж явдаг хүмүүс байдаг. Хүн бүрийн компьютерийн хэрэглээ янз бүр байдаг болохоор энэ бол харьцангуй ойлголт болчихно. Мөн заавал компьютертээ антивирусны програм авч суулгах албагүй. Гэхдээ нэг өдөр компьютер дээр байсан хэрэгцээтэй бүх файлуудаа гэнэтийн халдлагад өртүүлсний дараа вирусны хамгаалалтын талаар бодож эхэлдэг байх. Тиймээс энэ удаагийнхаа нийтлэлээр вирусын гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх антивирус програмыг хэрхэн сонгож авахыг товчх он танилцуулъя. 1.Хамгийн чухал нь компьютерийг ачааллуулдаггүй байх хэрэгтэй Та компьютерээ асаагаад өөрийнхөө ажлыг хийж байхад вирусны програм чинь хажуугаар нь давхар ажиллаж компьютерт ачаалал өгөхгүй байх нь хамгийн чухал үзүүлэлт болдог. Өөрөөр хэлбэл компьютерийн шуурхай санах ойны хэсгээс аль болох бага зай ашиглаж ажиллахыг хэлнэ. 2. Үнэ нь өндөр болохоор…
дэлгэрэнгүй
Файл зөөвөрлөх хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ

Файл зөөвөрлөх хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ

блог
Та бидний сайн мэдэхээр CD, флаш, хард дискүүд нь зөөврийн байдлаар ашиглагддаг хэрэгслүүд юм. Товчхондоо бол компьютерээсээ хэрэгтэй файлаа өөр төхөөрөмж рүү хурдан хугацаанд зөөвөрлөхөд хамгийн эвтэйхэн гарын дор ашиглагддаг байх нь. Хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний түвшин янз бүр тул энэ удаагийнхаа нийтлэлээр дээрх зөөврийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. CD. Compact Disk – Соронзон оптикал материалтай энэхүү диск нь саяхныг хүртэл бид бүгдийн хэрэглээнд өргөн ашиглагдаж байсан юм. Харин технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээнээс шахагдаж байгаа бас нэгэн технологийн бүтээгдэхүүн бөгөөд одоо үед зөвхөн аливаа нэг файлыг хадгалах зорилгоор ашиглаж байна. Багтаамжаасаа хамаарсан үндсэн 2 төрөлтэй. Compact disk нь хамгийн ихдээ 700 мегабайт файлыг хадгалж чаддаг бол DVD буюу digital video disk нь 8,2 гегабайт хүртэлх файлыг хадгалж чадна. Энэ хоёр төрлийн дискэнд бичсэн файлыг устгаж болдоггүй…
дэлгэрэнгүй