
Та вэб сайттай болъё гэж бодож байна уу? Тэгвэл… #9
Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед вэб сайт нь танай байгууллагын цахим оффис, нэрийн хуудас болоод зогсохгүй хувь хүний өөрийгөө илэрхийлэх хийж бүтээснээ бусдад таниулах гарц болоод байна. Тиймээс хэрэв та вэб сайттай болохыг хүсч байгаа бол танд технологи талаас 2 чухал зүйл хэрэг болно. Домайн хаяг + Сервер гэж та сонсож байсан бол эдгээр нь вэб сайтад зайлшгүй хэрэг болдог зүйлс юм. Харин бусад шаардлагатай зүйлсийг доорх 4 үе шатанд хувааж бичлээ. Хүлээн авч уншина уу. 1. Хүсэл зорилгоо тэмдэглэ Та вэб сайттай болохыг чин сэтгэлээсээ хүссэн үү? Түүндээ юу оруулах ямар мэдээлэл байршуулах ерөнхий хар зургаа гаргасан уу гэдэг асуултыг өөрөөсөө нэг асуугаарай. Аль хэдийнэ та энэ талаар нухацтай бодож байгууллагатаа эсвэл өөртөө вэб хийлгэх гэж буй бол ерөнхий төлөвлөгөөний хар зургаа сайн гаргаарай. Үүнд ямар нэг…