
Таны компьютер халдлагад өртсөн үү
Таны компьютер гадны халдлагад өртсөн ч та түүнийг нь мэдээгүй явж байгаа юм биш биз. Зарим үед гацаж удааширч юу ч хийж болохооргүй төвөгтэй байдал үүсч байна уу. Магадгүй өчигдөр орой шөнөжин сууж хийсэн зүйл чинь өглөө ажилдаа ирэхэд огт юу ч хийгээгүй юм шиг алга болж эсвэл файлаа нээх гэхээр болохгүй тохиолдолд та өртөж байв уу. Тийм бол компьютер чинь вирусын халдлагад өртсөн байх өндөр магадлалтай. Компьютер вирустэхэд ямар байдал үүсдэг талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн бол энэ удаа дээр дурдсан халдлагын талаар товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо. 1. Таны файл үгүй болно Мэргэжлийн холбогдолтой хавтас, файл, зураг гээд бүх зүйлс чинь нэг л өдөр алга болсон байвал энэ бол халдлагын хамгийн энгийн төрөл таныг тойрсонгүй гэж хэлж болно. Файл хулгайлах үйлдлийг хортой програм бичигчид зориудаар хэн нэгэнд нөлөөлөх гэж бүтээдэг…