Dr.Web програмыг
татаж авах

Антвирусны хамгаалалтын тухай

Хэрэв та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол өөрийн хийсэн бүтээлээ найдвартай эх сурвалжид хадгалж чаддаг уу? Энэ асуултыг Монголын нэгэн томоохон зохиолч ах хүүгээс асуухад .. хамгийн сүүлд бичсэн номынхоо ноорог хувилбарыг шкафан дотроо сейфенд хийж хадгалдаг хэмээн нэгэн хариулсан юм..

Тийм ээ энэ нь нэг бодлын сайн хамгаалалт байх. Харин технологийн эрин зуунд энэ арга удаан тэсэхгүй л болов уу? Технологи өөрөө маш хурдацтай хөгжиж хүмүүсийн хэрэглээ хялбаршихын хэрээр  өдөр тутмынх нь салшгүй нэгэн хэрэглээ болжээ. Дэлхий дээрх компьютер, гар утас, таблет зэргийг нэгэн жишгээр ашигладаг эдгээр олон сая хэрэглэгчдийн нийтлэг алдаа нь өөрийн чухал бичиг баримт, санхүүгийн тэмдэглэл, сошиал хаягийн нууцлал, чат мэссэнжэрийн харилцсан түүх, фото, медиа, програм зэрэг маш олон оюуны бүтээлээ хамгаалалахдаа санаа тавьдаггүй хайнга хандах явдал юм. Компьютерийн хортой вирус нь та бидний заналт дайсан гэдэгтэй санал нийлэх байх. Магадгүй таны компьютерийн аль нэг цоорхойг ашиглан одоо ч гэсэн вирус халдсан байж болох бөгөөд keyword –ийн товчлуурын даралт бүрийг тэмдэглэн авч таны сошиал хаягийн болоод интернет хаягийн нууц үгийг тэмдэглэн авч цааш зохиогчдоо илгээж байхыг үгүйсгэхгүй. Энэ жишгээр хортой вирусууд нь дотроо хэрхэн төрөлжин ажилладгийг товчхон танилцуулъя.

  • Үйлдлийн системийн хэвийн ажиллагааг алдагдуулах болон файлуудыг гэмтээх (Trojans буюу Trojan Horse, Resident, Macro, Boot virus, worm) – Файлыг гэмтээж програмын ажиллагааг тасалдуулах, асалт удааширч, компьютерийг дахин форматлахад хүргэх ба цаашилбал хард дискийг гэмтээнэ. Энэ төрлийн вирус нь төхөөрөмжид удаан хугацаагаар нууцлагддаг.
  • Дайралт хийж хэвийн ажиллагааг тасалдуулах (Polymorphic, Multipartite, Companion, Direct action) – Төхөөрөмжийн ажиллаж байх үед ажиллагааг тасалдуулан хэвийн бус горимд шилжүүлнэ. Хамгийн сүүлд ашиглаж байсан файлуудыг устгах замаар идэхижин ажиллана.
  • Санхүүгийн хохирол учруулах (Logger, Key logger, Directory, logic bomb) – Дээр дурдсанчлан keyword-н даралтыг тэмдэглэн авч тогтмол цагийн горимд вирус зохиогч руу илгээж байдаг. Мөн харилцагчийн түүх, сошиал медиа нууцлал гэх зэрэг мэдээллийг авахад энэ төрлийн вирусыг ашигладаг
  • Шифрлэлт буюу encrypt хийх (Encrypted, Ransomware)

Вирус нь нэг төрлийн бие даасан бүтэцтэй програм хангамж бөгөөд мэдээж түүнийг чадварлаг програм зохиогчид дэлхийн өнцөг булан бүрээс хөгжүүлж өдөр бүр шинэчилж байдаг. Сүүлийн жилүүдэд вирус хөгжүүлэгчдийн эцсийн зорилго нь санхүүгийн сонирхол дээр нэгдэж хэрэглэгчийн чухал хэрэгцээтэй файлыг гэмтээх эсвэл нэршлийг нууцлах замаар ашиглах боломжгүй болгож танаас тодорхой хэмжээний төлбөр шаарддаг болсон байна. Энэ сөрөг үр дагаварт үйлдлээрээ гаршиж хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргээд байгаа алдартай вирус бол Ransomware юм. Нэг л өглөө сэрээд компьютерээ асаахад таны нэн чухал файлуудыг чинь ойлгомжгүй үсэг тооны тэмдэгтүүд холилдсон урт нэршлээр хадгалсан байвал та яах вэ? Тухайн файлыг нээх гэхэд компьютерийн дэлгэцийн аль нэг хэсэгт дээр хэлсэнчлэн тодорхой хэмжээний төлбөр нэхэмжилсэн хэсэг харагдаж таныг гарах гарцгүй болгоно. Нэгэнт энэ төрлийн вирусын халдлагад өртсөн бол тэрхүү нууцлалыг тайлах ямар ч аргагүй бөгөөд нэхэмжлэгч этгээдэд та bitcoin дансаар төлбөрийг нь төлснөөр таны файлуудыг буцаан decrypt хийж өгөх юм. Хайхрамжгүй байдлаасаа болж маш олон хэрэглэгчид энэхүү халдлагад өртөж эдийн засгийн хор хохирол амсаж байгаа нь харамсалтай юм. Хорт вирусны халдлагыг хүлээгээд суух биш харин урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг та анхаарна уу. Албан ёсны эрхтэй антвирусны эсрэг програм хангамж ашиглахад л дээрх олон төрлийн вируснээс 100% найдвартай хамгаалж урьдчилан сэргийлэгдэж чадна.

Энэ чиглэлийн хамгалаалтаа сайжруулсан технологийн олон компаниуд байдаг бөгөөд ОХУ-ын Kaspersky, DoctorWeb брэндүүд өөрийн лабораторит тэдгээр вирусны эсрэг хамгаалалтыг хөгжүүлж чадсанаар  дэлхийн зах зээл дэх хэрэглэгчдийн найдвартай сонголт болоод байна.

Чанараар тэргүүлэгч брэндийг Монголоос худалдан авахыг хүсвэл мэдээлэл технологийн “Цахим Арвижих” компанид хандана уу. Компани нь технологийн салбарт ажилласан олон жилийн туршлагадаа тулгуурлаж мэдээлэл аюулгүй байдлын мэргэшсэн инженерүүдийн зөвлөх үйлчилгээг танд болон танай байгууллагад үнэ төлбөргүй үзүүлдгээрээ онцлогтой. DoctorWeb антивирусны програмыг санал болгосноор өөрийн чухал хэрэгцээтэй файлуудаа технологийн өндөр нууцлалд найдвартай хамгаалах боломж бүрдэх юм.

 

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss