Компьютер вирустсэн үед авах арга хэмжээ #3
Таны компьютер гацаж удаашраад байна уу? Вирусны халдлагад өртсөн юм биш биз. Хэрэв тийм бол түүнийг хэрхэн зогсоох вэ? Эдгээр асуултуудын хариуг дараах нийтлэлээр хүргье -Флаш зөөврийн төхөөрөмжөөр вирус халдахад Санамсаргүй байдлаар хэн нэгнээс вирустэй флаш зөөврийн төхөөрөмжийг авч өөрийн компьютерт залгасан бол таны файл систем гэмтэнэ. Хэрэв танд вирус устгах антивирусны програм байхгүй байгаа тохиолдолд шүү. Харин антивирусны програм суулгасан үед санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно. За тэгээд файл систем гэмтсэнээр ажиллагаа, гүйцэтгэл удаашрах ба ямар төрлийн вирус халдсанаас шалтгаалж тухайн зорилтот хавтсуудыг хайж байдаг учраас юуны өмнө 1-рт: C:\Users\name\ Local\Temp замаар хандаж харагдаж буй файлуудыг shift+del товчийг дарж устгах хэрэгтэй. Үүний дараагаар 2-рт: Control panel > Windows Defender програмыг нээж on буюу асаах товчийг дарна. Энэ нь windows үйлдлийн системд дагалдаж ирдэг хамгаалалтын програм бөгөөд энгийн…