Таны компьютер гацаж удаашраад байна уу? Вирусны халдлагад өртсөн юм биш биз. Хэрэв тийм бол түүнийг хэрхэн зогсоох вэ? Эдгээр асуултуудын хариуг дараах нийтлэлээр хүргье
-Флаш зөөврийн төхөөрөмжөөр вирус халдахад
Санамсаргүй байдлаар хэн нэгнээс вирустэй флаш зөөврийн төхөөрөмжийг авч өөрийн компьютерт залгасан бол таны файл систем гэмтэнэ. Хэрэв танд вирус устгах антивирусны програм байхгүй байгаа тохиолдолд шүү. Харин антивирусны програм суулгасан үед санаа зовох зүйлгүй сэтгэл амар байж болно. За тэгээд файл систем гэмтсэнээр ажиллагаа, гүйцэтгэл удаашрах ба ямар төрлийн вирус халдсанаас шалтгаалж тухайн зорилтот хавтсуудыг хайж байдаг учраас юуны өмнө
- 1-рт: C:\Users\name\ Local\Temp замаар хандаж харагдаж буй файлуудыг shift+del товчийг дарж устгах хэрэгтэй. Үүний дараагаар
- 2-рт: Control panel > Windows Defender програмыг нээж on буюу асаах товчийг дарна. Энэ нь windows үйлдлийн системд дагалдаж ирдэг хамгаалалтын програм бөгөөд энгийн түвшинтэй вирусуудээс боломжийн хамгаалдаг
- 3-рт: Control panel > Windows Update > Check for updates замаар хандаж тухайн үйлдлийн системийн хамгийн сүүлд гарсан шинэчлэлтийг татан авч компьютертээ суулгах хэрэгтэй. Энэ алхам нь үйлдлийн систем хөгжүүлэгч Microsoft компанийн зүгээс цоорхой алдаагаа нөхөн сэргээж засварлаж буй явц юм. Мэдээж таны компьютер интернетэд холбогдсон байх ёстой. Ер нь шинэчлэлтийг байнга хийж буй тохиолдолд компьютер тийм ч амархан вирустэж халдлагад өртөхгүй гэж ойлгож болно. Гэхдээ л өөрийн компьютер дотроо чухал файл хадгалдаг бол танд мэргэжлийн вирус устгагч програм заавал хэрэг болох нь гарцаагүй.
-Интернет ба сүлжээгээр вирус халдахад
Вирусны хамгийн өргөн тархах суваг бол интернет сүлжээ болсон. Хорлон сүйтгэх санаатай хэн нэг этгээд вирусыг зохионо. Түүнийгээ интернет орчинд ямар нэг вэб сайтын цаана байршуулна. Та тухайн вэб сайт руу хандсан тохиолдолд компьютер руу шууд ба шууд бус замаар зорилтот вирус халдана. Шууд бус гэдэг нь танд мэдэгдэхгүйгээр сүлжээний орчинд тандалт байдлаар нэвтрэх үйл явц юм. Хэрэглэгч өөрөө вэб сайт руу байнга ханддаг мөн сүлжээг тогтмол ашигладаг нөхцөлд
Control panel > Windows Firewall > Turn Windows Firewall on or off замаар хандаж Галт хана буюу Fire Wall тохиргоог On төлөвт шилжүүлж ашиглах нь зүйтэй. Дараагийн хэрэгжүүлэх алхмууд:
- 1-рт: Вирус агуулагдаж буй вэб сайт нь ихэвчлэн сурталчилгаа баннер зэргийг олон хувилбараар байршуулсан байдаг тул хандаж үзсэн тохиолдолд шууд татгалзаж гар. Ингэж вэб сайтыг хаах нь эрсдлийг бууруулна.
- 2-рт: Malicious, Harmful, Encrypt төрлийн вирусууд ихэвчлэн сүлжээгээр халдана. Яагаад гэвэл эдгээр вирусууд нь сүлжээний орчинд өөрийгөө хувилан олшруулж файлыг гэмтээх, түгжих зэрэг сөрөг үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Халдсан тохиолдолд хөтөч програмыг хааж сүлжээний кабелийг компьютерээс салгана. Үүний дараа системийн гэмтлийг тодорхойлж аюулгүй байдлын арга хэмжээг аваарай. Та өөрөө энэ талаар бүрэн ойлголтгүй бол технологийн мэргэжилтэнд хандах нь гэмтэл халдлагын нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.
- 3-рт: Хэрэв таны компьютерт чухал файлууд агуулагдаагүй бол үйлдлийн системээ яаралтай шинэчлэхийг зөвлөж байна. Энэ нь таны компьютер сүлжээнд дахин холбогдсон тохиолдолд дараагийн хэрэглэгчид вирус дамжуулах нөхцлийг хааж байгаа хэрэг юм.
- 4-рт: Сүлжээнээс салгасан компьютерийн Windows Defender програмыг асаагаарай. Халдсан вирусуудыг дотоод орчинд илрүүлэх ч бүрэн устгаж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ ямар ч хамгаалалтгүй танд том тусламж үзүүлнэ.
- 5-рт: Халдлагад өртсөн компьютер руу зөөврийн төхөөрөмж флаш дискийг залгаж болохгүй. Энэ нь таныг өөр нэгэн хэрэглэгчид вирус дамжуулах нөхцлийг хаадаг.
- 6-рт: Та компьютерийн вирусээ бүрэн устгаж чадаагүй гэж үзэж байгаа бол хэн нэг харилцагч руугаа имэйл буюу цахим шууданг битгий явуул. Харин утсаар ярьж имэйл явуулах аргагүй болсон тухайгаа мэдэгдэх нь тухайн цагийн зөв шийдэл болж магадгүй.
Дээрх алхмууд нь зөөврийн төхөөрөмж ба сүлжээний орчинд таны компьютер вирустсэн үед гүйцэтгэх боломжтой энгийн зөвлөмжүүд юм. Хэрэв та үүнийг уншаад ойлгохгүй гүйцэтгэхэд төвөгтэй алхмууд шиг санагдаж байвал урьдчилсан сэргийлэх үүднээс тусгай програм авч компьютертээ суулгахад л хангалттай. Антивирус програм нь урьдчилсан сэргийлээд зогсохгүй таны өмнөөс бүгдийг гүйцэтгэнэ. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй халдлагад өртсөний дараа системийг засварлах шинэчлэх зэрэг ажлуудаас хамаагүй бага зардал гардаг. Таны ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлэх болов уу. Хэрэглээд нэг үзээрэй. Хамгийн гол нь чухал баримт файлуудаа хамгаалах шүү дээ.
Dr.Web програмын Албан ёсын борлуулагч: Цахим Арвижих ХХК, утас: 7711-8886
17May 2018Нийтэлсэн: Базар
#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing