Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web Security Space – Хувийн хэрэгцээний

Windows үйлдлийн системд зориулсан хувийн хэрэгээний антивирус хамгаалалт Dr.Web Security Space – Dr.Web SS

Програмыг 1 хүний хэрэгцээнд бүрэн ашиглаж болохоос гадна 2-15 хүнтэй байгууллагат суулган ашиглаж болно. Компьютерууддаа суулган шаардлагатай тохиргоонуудыг идэвхижүүлээд орхиход 1 жилийн хугацаанд таны компьютерыг гадны вирусын аюулаас бүрэн хамгаалахын зэрэгцээ гацаж удаашрах зэрэг асуудлуудыг та мартана. Мөн ашиглалтын хугацаа дуусахад дахин сунгаж ашиглавал +150 хоногийн урамшуулал өгдгөөрөө бусад антивирус програмуудаас илүү онцлог давуу талтай. Үндсэндээ та 1 жилийн лиценз худалдан авах төлбөрөөр 365+150 = 515 хоног бүрэн ашиглаж болох юм.

Dr.Web Security Space 12.0

Dr.Web SS програм нь дараах боломжуудыг агуулсан байдаг. Эдгээр боломжуудыг та өөрийн компьютерт суулгаад ашиглахад бүрэн хүчин чадлаар нь мэдрэх юм.

  • Вирустсэн компьютерт суулгаж шууд ашиглах боломжтой. Ингэснээр халдсан вирусыг илрүүлэн устгах ба нэн шаардлагатай файлуудыг таны компьютерт тусгайлан хавтас үүсгэж хязгаарлана. Та вирустсэн файлаас сэргээн авч болно.
  • Албан ёсны лиценз танд худалдаалах учир та програм суулгасан компьютерээ ашиглалтын 1 жилийн хугацаандаа хэдэн ч удаа үйлдлийн системийн шинэчлээд /форматлах/ Dr.Web антивирусыг дахин суулгаж болно
  • Компьютерт маш бага ачаалал өгдөг. Мэдэгдэхүйц чанарын хувь 15% -аас хэтрэхгүй бөгөөд энэ нь таны бусад програмтай зэрэгцэн ажиллахад үндсэн санах ойг ачааллуулахгүй гэсэн үг
  • Вирусны бааз байнга шинэчлэгддэг. Энэ нь таны компьютер дэлхий даяар тархаад байгаа хамгийн сүүлийн үеийн вируснээс ч бүрэн хамгаалагдахыг илтгэдэг. Шинэчлэлт буюу Update – ийг интернетээр маш түргэн хугацаанд татан авдгаараа онцлогтой
  • Бие даасан байдлаар ажилладаг /Хэрэт та жижиг дунд бизнесийн байгууллагад ашиглаж байгаа бол компанийн сүлжээнд байгаа бусад компьютеруудтай заавал холбогдох шаардлагагүй/
  • Windows үйлдлийн системд суулгасан үед компьютерийг ачааллуулахгүй хэвийн горимд ажиллуулна
  • Вирус бүхий вэб сайт руу хандах үед интернет хамгаалалт болзошгүй аюулаас үргэлж сэргийлнэ
  • Хэрэглэгч нь тухайн компьютерийн вэб сайт руу хандах эрхийг тусгайлан хязгаарлаж болно /Хар, цагаан жагсаалт үүсгэх/
  • Эцэг эхийн удирдлагын систем буюу Parental Control функц нь тодорхой хязгаарлалтуудыг тохируулахаас гадна интернет хандалтыг хягаарлаж цагийн интервал үүсгэх боломжтой
  • Ransomware төрлийн вирусээс бүрэн хамгаалагдах өөрийн цэстэй /Таны компьютер энэ төрлийн вирусны хамгаалалтгүй байвал нэг л өдөр бүх файлаа түгжүүлж дахин ашиглах боломжгүйгээр алдах магадлалтай/
  • Өөрийн чухал файлаа түгжиж нууцлах боломжтой. Гадны этгээд нь тухайн файлыг хуулж авах, устгах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжгүй
  • Вирус шинжлэх лабораторитой холбогдсон тул хамгийн сүүлийн үеийн вируснээс ч бүрэн хамгаалагдана
  • Дараа жил дахин сунгах үед нэмэлт 150 хоногийг бэлэг болгон өгдөг
  • Имэйл спамын шүүлтүүртэй
  • Интернет ашиглалтын хягзаарлалт үүсгэх боломжтой
  • Зөөврийн төхөөрөмж залгах эрхийг хязгаарлах боломжтой. Ингэснээр гадны этгээд дурын төхөөрөмжийг таны компьютерт залгасан ч хүлээн авах боломжгүйгээр хаана
  • Тухайн компьютерт 1 жилээр суулгасан лицензээ ашиглаж Андройд гар утсаа зэрэг хамгаалах боломжтой