Dr.Web програмыг
татаж авах

Антивирус програмыг хэрэглэж сурч байна

Бидний өдөр бүрийн компьютерийн хэрэглээ харилцан адилгүй ч хэрэглэгч хүн бүр заавал албан ёсны эрхтэй програм хангамж ашиглавал тэр нь өөрт нь сайнаар нөлөөлдөг. Компьютерийн ажиллагаа хэвийн үргэлжилж баталгаатай сэтгэл амар ажлаа амжуулдаг. Мөн тухайн програмтай холбоотой аливаа нэг асуудал үүслээ гэхэд албан ёсны лиценз худалдаалсан борлуулагчийн газартай нь холбогдчихно. Энэ ч утгаараа манай компанийн харилцагч олон мянган хэрэглэгчид маань аль хэдийнэ антивирус програмаа хэрэглээд сурчээ. Антивирус хэрэглэх нь ямар давуу талтайг мэдэрсэн хэрэглэгчид маань гадны халдлага эрсдлээс айхгүйгээр чөлөөтэйгөөр компьютерээ ашиглаж жил бүр програмаа дахин сунгуулан урамшууллын бэлэг авдаг. DrWeb бол таны компьютерийг гадны халдлага эрсдлээс хамгаалахын зэрэгцээ үнэнч туслах чинь байж чаддаг антивирус програм юм. Чухал файл эсвэл хавтсыг цоожлон гадны этгээд үзэх боломжгүйгээр хаахын зэрэгцээ хүүхдүүдийн интернетээр аялах цагт нь тохируулсан цагийн хязгаарлалтыг тавьж чадна. Зохисгүй агуулга бүхий вэб сайтууд руу нэвтрэх үед чанарын шалгалт явуулж хандалтыг тэр дор нь танд үзүүлэхгүй хаах гэх мэт олон боломжит үйлдлүүдийг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Яг л компьютер дотор эргүүлийн цагдаа ажиллаж буй мэт. Хэрэглэхэд тун ч эвтэйхэн. Толгой эргүүлсэн олон удирдлагын цэс байхгүй. Ашиглахад амар байдаг.

Манай хэрэглэгчид ийм зүйлийг бидэнд хэлж санал бодлоо солилцон 2 дахь жилийнхээ ашиглалтаас +150 хоног үнэ төлбөргүйгээр авдаг болохоор эдийн засагт ч хэмнэлттэй байна хэмээн инээмсэглэн ярьдаг билээ.