Албан байгууллагын хэрэгцээний антивирус хамгаалалт. Байгууллагын мэдээллийг гадны аюул хортой кодчилол, вирусээс хамгаалах мэдээллийн аюулгүй байдлын цогц програм юм. Дотоод сүлжээний орчинд ажиллах ба хэрэглэгч буюу ажилтнуудын компьютерт агент програм суулган ажиллуулна. Ингэж ажиллуулахад нэгдсэн удирдлагын панел хэрэгтэй ба түүнийг заавал сервер/сервер компьютерт суулгах шаардлагатай. Ингэснээр байгууллагын IT инженер өөрийн нэвтрэх эрхээр нэгдсэн удирдлагын системд хандаж хэрэглэгчдийн эрхийг тохируулдаг. ESS нь дотроо олон төрлийн эрхтэй бөгөөд ихэвчлэн компьютерийн файл систем ба дотоод сүлжээний орчин, интернет гарцан дээр хэрхэн хамгаалахыг зохицуулсан байдаг. Програмын шинж чанаруудаас танилцуулбал:
Онцлог: File system + Internet security хамгаалалт хамт ашиглагддаг. Байгууллагын админ нь Control center буюу нэгдсэн удирдлагыг ашиглаж тохируулна.
Давуу тал:
- Нэгдсэн удирдлагын системтэй.
- Дотоод сүлжээний орчинд ажилладаг тул админ нь Web ESS-ийг нэгэнт хэрэглээнд нэвтрүүлсний дараа заавал ажилтан бүрийн компьютерт өөрийн биеэр очиж тохируулга хийх шаардлагагүй
- Ажилтнуудыг хэлтэс албаар нь хувааж өөр өөрийн тусгай эрхүүдтэй групп үүсгэн хамгаалалтын горимуудыг тохируулж болно.
- Firewall хамгаалалттай.
- Удирдлагын системээс статистик тайланг харж байгууллагын компьютеруудад халдах гэж оролдсон вирусуудын мэдээлэл халдлагуудын бүртгэлийг ажигласнаар хамгаалалтын зохион байгуулалтыг тооцоолж болно.
- Сурталчилгаа, joke, хууран мэхлэх зорилготой вэб хуудсуудыг өөрийн үндсэн хамгаалалтын горимоор шууд хязгаарлана.
- Байгууллагын дотоод дүрмээс үндэслэн заавал хандах шаардлагагүй вэб сайтуудын жагсаалтыг үүсгэж ажлын цагийн горимд хязгаарлаж болно.
- Ажилтнуудын компьютерт вирус хайх илрүүлэх үйлдлийг удирдлагын системийг ашиглан нэг бүрчлэн ба бүгдийг гэсэн сонголтуудаар гүйцэтгэнэ. Мөн тухайн ажилтан өөрөө вирус илрүүлэх /scan/ үйлдлийг хүссэн үедээ гүйцэтгэж болно.
- Dr.Web програм нь ОХУ-д вирусын бүртгэл лабораторитой тул хамгийн сүүлийн үеийн вирусүүдээс ч найдвартай хамгаалагдаж чаддаг. Энэхүү лаб-тай ESS програм нь интернетээр дамжуулж тогтмол хугацаанд шинэчлэлтийг нь татан авах горимтой байдаг. Нэгдсэн удирдлагын систем нь вирусны мэдээлэл шинэчлэлтийг татан авснаар ажилтнуудын компьютерт тухайн шинэ вируснуудээс хамгаалах горим үүснэ.
- Байгууллагын notebook /зөөврийн компьютер/ сүлжээнээс гарч өөр газарт байсан ч хамгаалагдана. Учир нь идэвхижүүлэлтийн Mobile горимтой бөгөөд үүгээр дамжуулж дэлхийн хаана ч байсан төв серверээсээ хамгаалагдаж чадна.