Dr.Web програмыг
татаж авах

DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:

Хэрэв та манай компанийн худалдаалж буй антивирус програмыг авсан бол хамгийн зөв сонголтыг хийж өөрийн компьютерээ найдвартай програм хангамжаар хамгаалахаар болсон байна. Харин одоо худалдан авсан програмаа компьютертээ суулгах гэж байгаа бол дараах видео зааврын дагуу үргэлжлүүлж үзээрэй.

Дээрх видео зааварт гарч буй лиценз кодыг баталгаажуулах алхмын үед Error code утгыг агуулсан зарим алдаанууд гарч болзошгүй юм. Алдаа гарсан үед дараах зааврын дагуу алхмуудыг үргэлжлүүлээрэй.

Error code: 12002 

Интернетийн хурд удаан байгаа эсвэл сүлжээний хандалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаа тохиолдолд энэ алдаа гарна. Энэ үед та лицензийг хуулж оруулан Activate товчийг дараарай. Мөн та сериал кодыг бичиж оруулахгүйгээр Key file  буюу лиценз кодыг агуулсан түлхүүр файлыг ашиглан суулгах боломжтой.

Key file -аа өөрийн имэйл хаягаараа үүсгэж татан авахдаа доорх зааврын дагуу гүйцэтгэнэ үү.

холбоосоор хандаж дэлгэцэнд харагдах Register DrWeb serial number товчийг дарна.

  • Serial дугаар оруулах хэсэгт өөрт байгаа лиценз кодоо бичиж оруулан Next товчийг дараарай.
  • Дараагийн хуудсанд харагдаж байгаа DrWeb програмыг ашиглах нөхцлийг зөвшөөрөх товчийг чагталж баталгаажуулна
  • Бүртгэлийн хэсэгт өөрийн нэр, улс, хот, имэйл хаягаа оруулан Next товчийг дарахад таны имэйл хаяг руу  Key file -ийг татан авах холбоосыг илгээх болно.
  • Имэйл хаягт ирсэн холбоосоор Key file -ийг компьютертээ татан авсан бол програм суулгах явц рууд дахин шилжиж License code оруулах хэсгийн Key file сонголтыг дараарай.
  • Browse товчийг ашиглан Key file -ийн замыг зааж оруулсны дараа Activate товчийг дарж лиценз кодоо баталгаажуулна.

Дээрх зааврын дагуу алхмуудыг гүйцэтгэх нь лиценз кодыг бичиж оруулан Activate хийсэнтэй яг ижил бөгөөд нэгэнт татан авсны дараа дахин ашиглахдаа интернет холболтгүй үед ч баталгаажуулж болох хялбар арга юм.

Та татан авсан Key file -аа компьютерийн үйлдлийн системээ шинэчилсний дараа DrWeb Security Space антивирус програмаа дахин суулгах үед ашиглаж болох учраас найдвартай газар хадгалаарай.