Доктор вебийн шилжилтийн хөтөлбөр нь байгууллагын хэрэглэгчид Dr.Web Антивирус бүтээгдэхүүнийг сонгоход томоохон түлхэц болдог.
- Санал болгож буй хөнгөлөлт нь зөвхөн Dr.Web бүтээгдэхүүнүүдэд хамаарах бөгөөд комплект, утилит, програм-техникийн комплекс, сервис болон шийдлүүд хөнгөлөлттэйгээр шилжих хөтөлбөрт хамаарахгүй.
- Хөнгөлөлт мөн хувь хүнд хамаарахгүй, байгууллага, компаниуд зөвхөн нэг удаа хөнгөлөлт эдлэж болно
- OEM-лицензийн хэрэглэгчдэд хөнгөлөлт хамаарахгүй.
- Web бүтээгдэхүүнийг нэг жилийн лицензтэйгээр худалдан авч шилжсэн тохиолдолд 50% хөнгөлөлттэй. Хоёр эсвэл гурван жилийн лиценз худалдан авч шилжсэн тохиолдолд Dr.Web бүтээгдэхүүний нэг жилийн лицензийн үнийг харгалзан 1 эсвэл 1,5-аар үржүүлж тооцно.
- Өөр антивирусын програм хангамжаас шилжих үед төрөл болон хамгаалах объектын тоогоор ижил Dr.Web бүтээгдэхүүнд шилжих боломж олгоно.
- Хөнгөлөлт эдлэхийн тулд хэрэглэгч оргиналь лиценз, түлхүүр файл эсвэл өөр төрлийн антивирус авсныг баталгаажуулах бүртгэлийн мэдээлэл бүхий захиаг ирүүлнэ.
- Хөнгөлөлт нь лицензийн хугацаа нь дуусаагүй болон дуусанаас хойш «Доктор Веб»-ийн төлөөлөгчид хандсан өдрийг хүртэл 30 хоног хүрэхгүй хугацаа өнгөрсөн хэрэглэгчдэд хамаарна.
- Хэрэв өөр үйлдвэрлэгчийн антивирусын лицензийн хугацаа нь лицензийн төлбөр хийсэн өдрийг хүртэл дуусаагүй бол тухайн өдрөөс хойшх хугацаа шинэ лиценз дээр үнэгүй нэмэгднэ.
- Цаашдийн сунгалт ердийн хөнгөлөлттэйгээр хийгднэ.
- Шилжилтийн хөнгөлөлт нь бусад төрлийн хямдрал, хөнгөлөлттэй нэмэгдэж тооцогдохгүй.