Dr.Web Антивирус нь дурын гадны эх үүсвэрээс орж болох олон төрлийн вирус, трояны програм, тагнуулын болон сурталчилгааны програм, хакерын зэвсэг ба бусад төрлийн хор хөнөөлтэй объектуудаас системийн санах ой, хатуу диск болон зөөврийн төхөөрөмжүүдийг олон түвшиний хамгаалалтаар хангаж өгдөг.
Dr.Web Антивирусын програм хангамжийн гол онцлог нь модуль бүтэцтэй архитектур юм. Өөр өөр орчинд ажиллах Dr.Web Антивирус програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд нь нэгэн ижил програм хангажийн цөм, вирусын мэдээллийн сан ашигладаг. Одоогийн байдлаар Dr.Web Антивирус програм хангамжийг IBM® OS/2®, Novell® NetWare®, Macintosh®, Microsoft Windows Mobile®, Andorid®, Symbian® болон Unix® төрлийн (жишээлбэл, Linux®, FreeBSD® и Solaris®) үйлдлийн системүүдэд зориулан боловсруулж байна.
Dr.Web Антивирус вирусын мэдээлийн сан болон програм хангамжийн хувилбарыг Интернетээр шинэчлэх эвтэйхэн, идэвхтэй процедуртай.
Dr.Web Антивирус компьютераас төрөл бүрийн хүсэмгүй програмуудыг (сурталчилгааны програм, дуудлага хийх програм, даажигналын програм, аюултай програм, кракийн програм) илрүүлэх, устгах чадвартай. Хүсэмгүй програмуудыг илрүүлэх болон тэдний файлын агуулдгад ямар нэг үйлдэл хийхэд Dr.Web Антивирусын стандарт компонентууд ашиглагддаг.
Dr.Web Антивирус дараах компонентуудыг агуулдаг:
- Web® Сканер – хэрэглэгчийн хүсэлтээр эсвэл цагийн хуваарийн дагуу ачаалагддаг график интерфейс бүхий антивируснын сканер. Энэхүү програмын командын мөрнөөс ажиллах (Dr.Web® Консолийн сканер);
- SpIDer Guard® – шуурхай санах ойд байнга оршиж, файл болон санах ойн шалгалтыг ажиллах явцад нь гүйцэтгэх, вирусны идэвхжилтийг илрүүлэх антивирусны хамгаалагч;
- SpIDer Mail® – Компьютер дээр ажиллаж буй шуудангийн клиент дурын програм хангамжийн POP3/SMTP/IMAP4/NNTP (IMAP4 гэдгийг IMAPv4rev1 гэж ойлгоно) протоколоор шуудангийн сервер рүү хадах хандалтыг хянаж, шуудангийн вирусыг илрүүлэх, устгах үйл ажиллагааг захиаг илгээх эсвэл клиент програм татаж авахаас өмнө гүйцэтгэдэг шуудангийн антивирусын хамгаалагч;
- Outlook-т зориулсан Dr.Web – Microsoft Outlook шуудангийн хайрцагийг вирусээс хамгаалах модуль;
- Web шинэчлэлтийн модуль – бүртгэлтэй хэрэглэгчдэд Dr.Web вирусын мэдээллийн сан болон бусад файлуудын шинэчлэлтийг авч, автоматаар суулгах модуль;
- SpIDer Agent – компонентуудын тохиргоо, ачаалалт, удирдлагын модуль
Дотоод сүлжээний төвлөрсөн эмчилгээ, бусад төрлийн антивирустэй компьютерийг ч эмчилнэ
Windows үйлдлийн системд зориулсан Dr.Web сканерыг компьютер дээр суулгалгүйгээр сүлжээгээр ашиглах бөгөөд хайлт хийж дуусмагц өөрийгөө хайлт хийсэн компьютерээс устгадаг. Хайлт хийж байх үедээ дахин вирустэх болон дотоод сүлжээний бусад компьютерт вирус халдахаас хамгаалах зорилгоор сүлжээний хандалтыг идвэхгүй болгох боломжтой