Dr.Web програмыг
татаж авах

Антивирусны програмыг хэрхэн сонгож авах вэ

Хэрэглэгч өөрийн хэрэглэж байгаа компьютерээсээ хамаараад янз бүрийн антивирус програм ашигладаг.  Бүр антивирус програм ашиглаж байгаагүй ч компьютерээ вируст өртүүлэхгүй арчилж явдаг хүмүүс байдаг. Хүн бүрийн компьютерийн хэрэглээ янз бүр байдаг болохоор энэ бол харьцангуй ойлголт болчихно. Мөн заавал компьютертээ антивирусны програм авч суулгах албагүй. Гэхдээ нэг өдөр компьютер дээр байсан хэрэгцээтэй бүх файлуудаа гэнэтийн халдлагад өртүүлсний дараа вирусны хамгаалалтын талаар бодож эхэлдэг байх. Тиймээс энэ удаагийнхаа нийтлэлээр вирусын гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх антивирус програмыг хэрхэн сонгож авахыг товчх он танилцуулъя.

1.Хамгийн чухал нь компьютерийг ачааллуулдаггүй байх хэрэгтэй

Та компьютерээ асаагаад өөрийнхөө ажлыг хийж байхад вирусны програм чинь хажуугаар нь давхар ажиллаж компьютерт ачаалал өгөхгүй байх нь хамгийн чухал үзүүлэлт болдог. Өөрөөр хэлбэл компьютерийн шуурхай санах ойны хэсгээс аль болох бага зай ашиглаж ажиллахыг хэлнэ.

2. Үнэ нь өндөр болохоор сайн хамгаална гэсэн үг биш

Хэрэглэгч нарын дундах хамгийн буруу ойлголт бол худалдан авах үнэ нь хэдий өндөр байна төдий чинээ хамгаалалт сайтай байна аа гэж андуурдаг явдал юм. Эсрэгээрээ дэлхийд танигдсэн брэнд ч сүүлийн үеийн вирусны аюулаас хамгаалахгүй аюулд өртсөн тохиолдлууд олон байдаг.

3. Албан ёсны лиценз кодыг авах нь чухал

Таны худалдан авч буй програм хайрцагтай бөгөөд түүн дотроо СД-д бичигдсэн биет зүйл боловч үнэ цэнэ агуулахгүй. Харин СД хайрцаггүй байсан ч худалдаалагчаас тухайн програмны лиценз кодыг мөнгө төлөн авах нь хамгийн үнэтэй зүйл юм. Лиценз код нь эргээд холбогдох баталгаа, ашиглах хугацаа, найдвартай ажиллагаа гээд бүх зүйлийг дотроо агуулж байдаг.

4. Үйлдвэрлэгчийн туршлага чухал

Дэлхийд алдартай брэнд бүр сайн үнэ цэнийг бий болгож олон мянган хэрэглэгчтэй болсон байдаг. Компьютерийн ертөнцөд ч мөн адил үйлдвэрлэгчийн туршлага танд өөрийн бүтээгдэхүүний талаарх үзүүлэлт, үйлчилгээ, чанар гэх мэт зүйлсийг таниулж чадна.

5. Шинэчлэлт татаж байна уу

Антивирусны програмны шинэчлэлт гэдэг нь хамгийн сүүлийн үеийн вируснээс хэрхэн хамгаалах мэдээллээ төв серверээсээ авч татан авч байдаг update ажиллагаа юм. Таны компьютер интернетэд холбогдсон үед тодорхой цаг хугацаанд шинэчлэлтээ татаж байх нь сайн зүйл гэдгийг санаарай.

  • Туршилтаар хэрэглээд үз

Эцэст нь хэрэглээд л үз. Бүх антивирус програмууд нэг л зорилготой. Гадны аюул гэнэтийн халдлагаас хамгаалах талаар нэгдсэн протоколын дор үйл ажиллагаа явуулдаг дэлхийн брэндүүд юм. Тиймээс та аль програмын талаар илүү их мэдээлэлтэй байна. Үнэ ханшийн хувьд компани болоод хувь хүний нөхцөлтэй аль нь нийцэж хамгаалалтын боломжуудаа танилцуулж байна гэдгийг харгалзан үзэх нь чухал юм. Мөн туршилтаар үнэгүй хэрэглэх хувилбаруудыг нь ашиглаад харьцуулалт хийх нь мэдээллээ баталгаажуулж сонголтоо хийхэд дөхөм байх болов уу.

DrWeb антивирусын хувьд drweb.com өөрийн сайтнаас бүртгэлтэй хэрэглэгчиддээ 1-3 сарын хугацаанд ашиглах эрхийг олгодог. Хэрэв танд ажиллагаа нь таалагдвал та бидэндтэй холбогдож албан ёсны лицензийг худалдан аваарай. Мөн манай 7711-8886, 9424-1434 утсаар холбогдож танилцуулга, үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой.  Учир нь манай Цахим Арвижих компани нь  DrWeb антивирус програмын Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss