Компаний технологи зохион байгуулалт нь бизнесийн хэтийн төлвийг дэмждэг байх ёстой. Үйлчлүүлэгчидийнхээ бизнесийн хэрэгцээнд тулгуурлан тэдний урт хугацааны зорилтыг дэмжихийн тулд боломжит ,хэрэгцээнд нийцсэн техник технологоор хангахад бидний зорилго оршдог. Бид компаниудын техник технологитой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл технологийн зохион байгуулалт, үйл ажиллагааны загвар нь үр дүнтэй, хурдан шуурхай ажиллах, тогвтортой байдлыг хангах чиг хандлагыг бий болгодог.
Бид олон улсын туршлага дээр үндэслэн тоон системийн эрин үед компаниудын бизнесээ хэрхэн амжилттай явуулах зэрэг техник технологитой холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд тусладаг. Манай мэргэжилтэнүүд компаниуд томоохон бизнес өөрчлөлтүүд эсвэл технологийн шинэчлэлт хийх тал дээр илүү мэргэшсэнн.
Бид үйлчлүүлэгчдийнхээ 4 гол бизнес асуудлыг шийдэх технологийн өргөн боломжуудыг санал болгодог. Үүнд:
- Мэдээллийн технологийн хэтийн төлөв: Технологи нь компани хөгжих, бизнесээ өсгөхөд нь тусалдаг. Бид үйлчлүүлэгчиддээ технолгиос хамаарсан томоохон өсөлт болон өөрчлөлтийг эхлүүлэхэд нь тусалж, бизнесийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн ирээдүйн төлөвийг оновчтой төлөвлөх, хамтран хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөө хэрэгжүүлдэг.
- Мэдээллийн технолгийн гүйцэтгэлийг сайжруулах: Гүйцэтгэл муутай мэдээллийн технологи нь бизнесийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Бид зөвхөн зардлаа бууруулах зорилт тавьж буй бус мэдээллийн технологийн үйл ажиллагааны үр ашгийн асуудалтай, шинэчлэлт хийж сайжруулан хөгжих шаардлагатай компаниудтай хамтран ажилладаг.
- МТ-ийн нэгдэлт болон нийлэлт: Технологитой холбоотой хамтын хүч чармайлт нь ажилттай нэгдэх, худалдан авах, хөрөнгө худалдах болон хуваах түлхүүр болдог хэдий ч худалдааны хэлэлцээрийн эхний шатанд ихэнхдээ мартдаг. Бид компаниудад бизнесийн бүтцийн өөрчлөлтөөс хамааруулан системээ өөрчлөхөд нь тусладаг.
- МТ-ийн төслийн үр ашигтай байдал: Бид хэрэглэгчиддээ технологийн хэрэглээ8 тэр дундаа эргэлтийн хөтөлбөрийн тусламжтайгаар бизнесийн үр дүнгээ ихэсгэхэд нь туслана. Бид шинэ систем болон програм нэвтрүүлэх удирдлагуудад төслийг ажилттай хэрэгжүүлэхэд шаардагдах эсвэл одоогийн явж байгаа төслийг зөв замд оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоход нь тусладаг.
- Бид МТ-ийг шинээр эхлүүлдэг: Олон компанид өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн шаардлагад МТ-ийн чадамж нь нийцэхгүй байх явдал тохиолддог. Манай зөвлөхүүд одоогийн МТ-ийн үйл ажиллагааны загварыг өөрсдийн туршлага, шинжилгээ, туршигдсан, шалгарсан аргуудыг ашиглан тоон системийн орчинд зохицон ажиллах хэлбэрт оруулна.
Бид үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ, бизнесийн онцлогт тохирох өргөн мэдлэг туршлага бүхий мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Бид стратеги төлөвлөгөө, тоон болон үйл ажиллагааны загвар, бизнес архитектурын хөгжүүлэлт, big data шинжилгээ, МТ-ийн бараа-үйлчилгээ худалдан авалт, МТ-ийн зохион байгуулалт болон засаглал зэрэг чиглэлээр үйлчилнэ.
18Oct 2016 No Comments