Гар утасны антивирус програмын тухай
Компьютер вирустдэг бол таны одоо хэрэглэж байгаа ухаалаг гар утас ч мөн адил вирусын халдлагад өртдөг. Ялангуяа Android үйлдлийн систем илүү халдлагад өртөж хэрэглэгч нараа хохироосоор байдаг. Android бол нээлттэй үйлдлийн систем. Хэн ч хөгжүүлэлтийн орчинд ямар нэг аппликэшн програмыг бүтээж түүнийгээ хэрэглэгч нарт тарааж болох учир хяналтгүй хэрэглээ ч мөн адил вирусын аюулд өртүүлэх магадлалтай. Магадгүй танд анх гар утас худалдан авснаасаа хойш авсан бүх зураг, видео бичлэгүүдээ устгуулж, дахин үзэх боломжгүй болсон тохиолдлууд танд тохиолдож байсан л байх. Одоо ч гэсэн таны ухаалаг гар утасны ажиллагаа нэг л сэжигтэй ажиллаж гацаж удааширдаг бол та утасны антивирус програм авах талаар нэг бодоод үзээрэй. Санал болгох үүднээс бид DrWeb Mobile Security програмын онцлох үйлдлүүдийн талаар энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулахыг зорилоо. Интернет банкны хамгаалалт Гар утсандаа DrWeb Mobile Security хамгаалалтыг суулгаж…