
Програм ашиглах албан ёсны лиценз гэж юу вэ? #12
Хүн ямар улсад амьдарч байгаагаас хамаарч тухайн орныхоо хууль дүрмийг баримтлах шаардлагатай болдог. Хуулиа хэр сайн мөрдөнө төдий чинээгээр амгалан тайван амьдрах орчин нь батаалгааждаг. Үүний нэгэн адилаар та компьютерийг хэрэглэхдээ өөрт нь тохирсон програм хангамжийг худалдан авч ашиглавал тухайн програмаар хийж буй зүйл баталгаатай ямар нэг байдлаар гэмтэж таны цаг завыг дэмий үрдэггүй. Програмыг албан ёсоор ашиглахын тулд үйлдвэрлэгчээс нь албан ёсоор гаргасан лиценз кодыг худалдан авдаг ба энэхүү код нь ихэвчлэн 10+ оронтой тоо, үсэгнээс бүрдсэн тусгай тэмдэгтүүд байдаг. Мөн ямар төрлөөр юунд зориулж үйлдвэрлэснээс шалтгаалж лиценз код нь янз бүрийн үнэтэй байна. Худалдан авах үнэ нь тухайн програмыг ашиглах хугацааг шууд агуулдаг ба өөрөөр хэлбэл та хэдий хэр хугацаанд програмыг ашиглах хүсэлтэй байна төдий зэргийн мөнгийг төлөх ёстой гэсэн үг. Ингэж лиценз худалдан авч ашиглах нь дээр…